Бидний аялал өдөр болгон эхлэх бөгөөд аялагчид Улаанбаатар–Тяньжин чиглэлийн шууд нислэгээр зорчино. Нислэг "Чингис Хаан" олон улсын нисэх буудлаас 11:30 цагт хөөрч, Тяньжин хотод 14:00 цагт газардах хуваарьтай. Тяньжинд буумагц хөтөч та бүхнийг тосон авч, зочид буудал руу хүргэх болно. Буудалдаа байрлан, өрөөгөө хүлээн авч амарна уу. Орой нь буудлын ойролцоох хоолны газруудаар зочилж, Тяньжин хотын өвөрмөц, онцлог хоолнуудыг амтлах чөлөөт цагтай.
Тяньжин хотын алдартай үзвэрүүдийг үзэх аялалдаа гарна. / Өглөөний хоолтой/
Жинфан гүүр (Jiefang Bridge): Аяллаа 1927 онд баригдсан, Европ хэв маягийн өвөрмөц уран барилгын шийдэл бүхий түүхэн эргэдэг гүүрнээс эхэлнэ. Зууны цаг (Century Clock): Хайхэ (Haihe) мөрний эрэгт сүрлэгээр орших, Тяньжин хотын нүүр царай, гол бэлгэ тэмдэг болсон алдартай байгууламжтай танилцаж, дурсгалын зураг татуулна. Итали хэв маягийн гудамж (Italian Style Town): Үргэлжлүүлэн яг л Европт байгаа мэт уур амьсгалыг мэдрүүлэх гоёмсог гудамжаар зочилно. Энд аяллын нандин дурсамжаа үлдээж, гоё зураг даруулахад нэн тохиромжтой.
Орой нь Haihe мөрний шөнийн аялал хийнэ. Тяньжиний нүд хүрдийг үзнэ.
Бүтэн өдөр усан Maya water world паркад тоглож өдрийг зугаатай өнгөрөөнө. / Өглөөний хоолтой/
150,000 ам метр талбайг хамарсан, эртний Маяа соёл иргэншлийн сэдэвтэй Азийн хамгийн том усан паркуудын нэгд бүтэн өдрийг тоглож, зугаатай өнгөрүүлнэ. Энд 10,000 хүний багтаамжтай аварга том хиймэл далайн эрэг, адреналин хөөргөх "Хар салхины бүрээ" усан гулсуур болон бие, сэтгэлээ баясгах "Залхуу гол" зэрэг дотор, гаднах олон төрлийн сонирхолтой аттракционууд таныг хүлээж байна.
Буудал руугаа явж амарна. / Оройн хоолтой/
Өглөөний цайгаа ууна. / Өглөөний хоолтой/
энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид Тяньжин хотын Florence town -д бүтэн өдрийг өнгөрөөх боломжтой. Тяньжин хотод хятадын хамгийг том OUTLET дэлгүүрүүд байдаг тул худалдааны төвөөр явж худалдан авалт хийх боломжой.
Буудалдаа ирж амарна.
Үдээс өмнө чөлөөт цагтай. / Өглөөний хоолтой/
Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудалруу явна. 15:00 цагаас хөөрч 17:40 цагт УБ хотод бууснаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө
Том хүн-2.190.000₮, Хүүхэд-1.950.000₮, Нярай-390.000₮
Том хүн-2.450.000₮, Хүүхэд-2.200.000₮, Нярай-390.000₮