Аравт трейвэл консалтинг ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор бид 20 орны 100 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай компани Азийн орнууд болон Европын улс орнууд руу гадаад аяллыг зохион байгуулах аялал жуулчлалын цогц үйлчилгээг үзүүлж байна.
Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан үйлчилгээ болон тогтвортой байдлын хамгийн дээд стандартыг баримтлахын зэрэгцээ соёлын солилцоог дэмжиж, насан туршийн дурсамжийг бий болгоход бидний эрхэм зорилго оршино.
Манай компани Вьетнам, Тайланд, Япон, Индонез, БНХАУ, АНЭУ зэрэг Ази тивийн аяллын эрэлт өндөртэй улс орнууд руу зохион байгуулалттай аяллуудыг тогтмол зохион байгуулдаг. Аялагч бүрийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн шинэлэг сонирхолтой хөтөлбөр, маршрутыг санал болгон чанар стандартыг мөрдөн ажиллаж, VIP үйлчилгээ, гэр бүл, групп аялал, бизнес болон боловсролын аялал, соло аялал зэргийг санал болгодог.
Тансаг зэрэглэлийн Дубай руу манай аяллын компани тогтмол аялал зохион байгуулж байна. Дэлхийн гайхамшигт архитектур, элсэн цөл, тансаг худалдааны төвүүд, адал явдлаар дүүрэн аялал таныг хүлээж байна. Амралтаа мартагдашгүй, хөгжилтэй өнгөрүүлээрэй!
Улаан наран мандах Вьетнамын далайн эрэг дээр тансаг вилла түрээслэн, групп аяллаар хөгжилдөх гайхалтай боломж! Манай аяллын компани Вьетнам руу виллатай, багц групп аяллыг тогтмол зохион байгуулж байна. Далай тэнгис, амтат Вьетнам хоол, адал явдал, амралтыг хослуулсан энэхүү аялалдаа таныг урьж байна.
Үзэсгэлэнт Индонез руу тансаг вилла түрээслэн, групп аялал зохион байгуулж байна. Халуун наран, үзэсгэлэнт цагаан элс, галт уулс, далайн эрэг дээр амралт, адал явдлын хослол таныг хүлээж байна. Энэхүү гайхамшигт аялалдаа оролцож, мартагдашгүй дурсамж бүтээцгээе!
Орчин үеийн хөгжил, өв соёл хосолсон БНСУ руу манай аяллын компани тогтмол аялал зохион байгуулж байна. K-pop, K-drama, тансаг худалдаа, амтат хоол, адал явдлаар дүүрэн аялалдаа таныг урьж байна. Цагийг хөгжилтэй, мартагдашгүй өнгөрүүлээрэй!
Нарлаг Тайланд руу манай аяллын компани тогтмол аялал зохион байгуулж байна. Халуун наран, цагаан элс, амтат хоол, соёлын өв сонирхолтой адал явдлаар дүүрэн аялалдаа таныг урьж байна. Цагийг хөгжилтэй, мартагдашгүй өнгөрүүлээрэй!
Эртний түүх, соёлын өлгий Хятад улс руу манай аяллын компани тогтмол аялал зохион байгуулж байна. Их цагаан хэрэм, Тэнгэрийн сүм, орчин үеийн хотууд, өвөрмөц амтат хоолоор дүүрэн аялалдаа таныг урьж байна. Цагийг зугаатай, дурсамжтай өнгөрүүлээрэй!
Манай аяллын компани тогтмол Япон руу аялал зохион байгуулж байна. Уламжлал, орчин үеийн хөгжил хосолсон энэ орныг судалж, эртний сүмүүдийг үзэж, орчин үеийн хотуудаар аялж, амттай суши амталж, адал явдалд нэгдээрэй. Цагийг хөгжилтэй, мартагдашгүй өнгөрүүлээрэй!