A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Египет аялал

Хугацаа
7-ӨДӨР 6-ШӨНӨ
Эхлэх үнэ
5'590'000₮
Улс
  • ӨДӨР 1: УЛААНБААТАР-АСТАНА
    • Өдөр:

      Нислэг эхлэхээс 2–3 цагийн өмнө аялагчид Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирж, нислэгийн бүртгэл болон ачаа тээшээ бүртгүүлэн хил, гаалийн шалгалтаар нэвтэрнэ. Өглөөний 07:30 цагт Улаанбаатар–Астана чиглэлийн шууд нислэгээр хөөрч, 09:00 цагт Астана хотын олон улсын нисэх буудалд газардана. Ирсний дараа ачаа тээшээ хүлээн авч, хилээр нэвтрэн аяллаа үргэлжлүүлэх болно.

  • ӨДӨР 2: ШАРМ ЭЛ ШЕЙХ ХОТЫН АЯЛАЛ
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уугаад "Энх тайвны хот" гэгддэг Шарм Эль Шейхээр аялна. Энэ нь хотынхоо хамгийн алдартай, нүүр царай болсон газруудыг үзэх аялал байх болно. Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • Өдөр:

      Хотын түүхэн хуучин зах орчмоор аялж, нутгийн өвөрмөц соёл, уламжлалт Араб хэв маягийг мэдрэх боломжтой газруудаар зочилно. Энэхүү бүс нь өнгөлөг худалдааны лангуунууд, гар урлалын болон дурсгалын бүтээгдэхүүнүүд, үндэсний онцлог бүхий амтат хоол, сүрлэг архитектуртай сүм хийдүүдээрээ жуулчдын сонирхлыг татдаг алдартай аялал жуулчлалын төв юм. Үүний дараа Genena City худалдааны төвд түр саатаж, чөлөөт цагаа өнгөрөөнө. Мөн Наамэ булангийн үзэсгэлэнт байгалийг өндөрлөгөөс тольдон харах боломжтой панорама үзэгдэх цэгт зочилж, бүс нутгийн гайхамшигт байгалийн тогтцыг сонирхоно.

    • Орой:

      Оройн цагаар Soho Square цогцолборт зочилж, амьд хөгжим, уран бүтээлчдийн тоглолт, олон улсын болон үндэсний хоолны сонголт бүхий ресторан, кафе, зугаа цэнгэлийн газруудаар үйлчлүүлэх боломжтой.

  • ӨДӨР 3: САФАРИ АЯЛАЛ & ӨНГӨТ КАНЬОН
    • Өглөө:

      06:00–08:00 цагийн хооронд өглөөний цайгаа тухлан зооглоно. Үүний дараа 07:30–08:30 цагийн хооронд аяллын хөтөч ирж тосон авч, тухайн өдрийн үзвэр, аяллын хөтөлбөрөө эхлүүлэх болно.

    • Өдөр:

      Энэ өдөр та Египетийн цөл болон Улаан тэнгисийн гайхамшигт байгалийг нэгэн зэрэг мэдрэх онцгой аялалд оролцоно. Аяллын хүрээнд өнгө өнгийн хад чулуун тогтцоороо алдарт Өнгөт Каньон, дэлхийн хамгийн алдартай шумбалтын бүсүүдийн нэг болох Цэнхэр Нүхээр зочилж, амтат өдрийн хоол зооглоно. Мөн далайн эргийн үзэсгэлэнт Дахаб хотын худалдааны бүсээр аялж, нутгийн гар урлал, дурсгалын зүйлсийг сонирхох боломжтой. Өдрийн турш жийп машинаар Синайн цөлөөр сафари аялал хийж, элсэн манхан дундуур адал явдалт аялалд оролцохын зэрэгцээ тэмээ унах зэрэг уламжлалт сонирхолтой үзвэр, үйл ажиллагааг мэдрэх болно. Байгалийн өвөрмөц тогтоц, адал явдал, нутгийн соёлыг хослуулсан энэхүү аялал нь танд мартагдашгүй дурсамж үлдээх болно.

    • Орой:

      Орой буудалдаа ирж, оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.

  • ӨДӨР 4: КАИРО ХОТЫН АЯЛАЛ
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уусны дараа 5000 жилийн түүх, соёл иргэншлийн өвийг өнөөг хүртэл хадгалан үлдээсэн гайхамшигт Каиро хотын зүрх рүү мартагдашгүй аяллаа эхлүүлнэ. Каиро хотод хүрэлцэн ирээд хамгийн түрүүнд Египетийн Үндэсний музейгээр зочлох бөгөөд энэхүү музей нь эртний Египетийн занданшуулсан шарилууд болон тэдгээртэй холбоотой үнэт ховор эд өлгийн зүйлсийн дэлхийн хамгийн баялаг цуглуулгыг хадгалдгаараа алдартай юм. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • Өдөр:

      Үүний дараа жинхэнэ Египет уламжлалыг шингээсэн ресторанд амтат өдрийн хоол зооглон, нутгийн өвөрмөц амт, хоолны соёлтой танилцана. Дараа нь дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Giza Pyramid Complex-ийг зорин очиж, тэднийг мөнхөд сахин хамгаалагч хэмээн нэрлэгддэг сүрлэг Great Sphinx of Giza-г үзэж сонирхоно. Хүн төрөлхтний инженерчлэл, архитектурын суут бүтээл болсон эдгээр аугаа байгууламжуудын өмнө зогсох мөч танд эртний Египетийн сүр хүч, соёл иргэншлийн агуу түүхийг мэдрүүлэх болно.

    • Орой:

      Орой хоолоо идээд буудалдаа ирж, оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.

  • ӨДӨР 5: ЕГИПЕТИЙН МАЛЬДИВ
    • Өглөө:

      06:00–08:00 цагийн өглөөний цайгаа тухлан зооглоно. Үүний дараа 07:30–08:30 цагийн хооронд аяллын хөтөч ирж тосон авч, тухайн өдрийн үзвэр, аяллын хөтөлбөрөө эхлүүлэх болно.

    • Өдөр:

      “Египетийн Мальдив” хэмээн алдаршсан үзэсгэлэнт далайн эргээр завин аялал хийх болно. Цав цагаан элс, тунгалаг номин цэнхэр ус, бүлээн дөлгөөн тэнгисээрээ алдартай энэхүү газар нь яг л диваажинд ирсэн мэт мэдрэмж төрүүлж, танд мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээнэ. Үүний дараа Египетийн бахархал болсон Рас Мохаммедын үндэсний паркаар аялна. Синайн хойгийн өмнөд үзүүрт, Шарм-эль-Шейх хотоос баруун өмнө зүгт орших энэхүү байгалийн дархан цаазат бүс нь Улаан тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Өнгө өнгийн шүрэн хад, далайн баялаг амьтан, ургамлын ертөнцөөрөө алдартай тус бүсийн өмнөд хэсэг нь дэлхийн шилдэг шумбалтын арван газрын нэгд тооцогддог. Байгалийн гайхамшигт тогтоц, далайн өвөрмөц ертөнцтэй танилцах энэхүү аялал нь таны аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байх болно.

    • Орой:

      Орой буудалдаа ирж, оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.

  • ӨДӨР 6, 7: ШАРМ-АСТАНА-УБ нислэгтэй өдөр
    • Өглөө:

      Өглөө 06:00–08:00 цагийн хооронд өглөөний цайгаа ууж, аяллынхаа сүүлийн өдрийг эхлүүлнэ. Дараа нь нислэг эхлэхээс 3 цагийн өмнө Шарм-эль-Шейхийн олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирж, нислэгийн бүртгэл болон хил гаалийн шалгалтаа хийлгэнэ. 09:30 цагт Астана хотын чиглэлд шууд нислэгээр хөөрч, мартагдашгүй аяллынхаа дурсамжийг өвөртлөн эх орон руугаа буцах замдаа гарна.

    • Өдөр:

      17:30 цагт Астана хотын олон улсын нисэх буудалд газардана. Ирсний дараа ачаа тээшээ хүлээн авч, хил гаалийн шалгалтаар нэвтэрч аяллаа үргэлжлүүлэх болно.

    • Орой:

      20:40 цагт Улаанбаатар чиглэлийн нислэгийн бүртгэлээ хийлгэн, ачаа тээшээ бүртгүүлж, хил гаалийн шалгалтаар нэвтэрнэ. 23:40 цагт Астана–Улаанбаатар чиглэлийн нислэгээр хөөрч, шөнийг агаарт өнгөрүүлнэ. Маргааш өглөөний 06:15 цагт Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн нисэх буудалд газардсанаар түүх, соёл, адал явдал, байгалийн гайхамшгийг хослуулсан энэхүү дурсамж дүүрэн аялал амжилттай өндөрлөнө.

Аяллын үнэ

📍 06 сарын 17
📍 07 сарын 01, 08, 15, 22, 29

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
-Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
-Галт тэрэгний эсвэл онгоцны билет дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
-Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс, гар тээшний жинг 8 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
-Хувийн эмийн сантай явах;
-Усны хувцасаа бэлдэх,
-Цоожтой цүнх, чемодантай явах,
-Цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал, хувийн хэрэгцээний бэлэн мөнгө авч явах

АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:
-Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ үргэлж биедээ авч явах;
-Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
-Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
-Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
-Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
-Египэт-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
-Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдолд аяллын агентлаг аяллыг хэвийн цааш үргэлжлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг солих эрхтэйг анхаарна уу.

Аяллын зураг


Шанхай-Жанжиажэ аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'660'000₮

ШАНХАЙ-ХАНЖОУ АЯЛАЛ

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'220'000₮

Чунчин аялал

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
2,390,000

Тяньжин хот аялал/ Шууд нислэгтэй/

5 ӨДӨР 4 ШӨНӨ
Эхлэх үнэ
2.190.000₮

Хайнан аялал /Саняа шууд нислэгтэй/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'190'000₮ (захиалга авч байна)

Гуйлин аялал /шууд нислэгтэй/

8 ӨДӨР 7 ШӨНӨ
Эхлэх үнэ
2,990,000₮

Египет аялал

7-ӨДӨР 6-ШӨНӨ
Эхлэх үнэ
5'590'000₮

Хөх Хот – Жининь аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
980,000₮

Гуйлин аялал

8 шөнө 9 өдөр
Эхлэх үнэ
2'590'000₮

Шанхай аялал /шууд нислэгтэй/

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'150'000₮

Бээжин аялал / шууд нислэгтэй/

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2,980,000₮

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'590'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
4,190,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал-Тэнгэрийн хаалга

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Ханой – Халонг Бэй

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,590,000₮

Singapore BLACKPINK

4 өдөр 3 шөнө
Эхлэх үнэ
6,250,000₮

Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000

G-Dragon Хонг Конг аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
7'250'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201