Аравт трейвэл консалтинг ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор бид 20 орны 100 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай компани Азийн орнууд болон Европын улс орнууд руу гадаад аяллыг зохион байгуулах аялал жуулчлалын цогц үйлчилгээг үзүүлж байна.
Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан үйлчилгээ болон тогтвортой байдлын хамгийн дээд стандартыг баримтлахын зэрэгцээ соёлын солилцоог дэмжиж, насан туршийн дурсамжийг бий болгоход бидний эрхэм зорилго оршино.
Манай компани Вьетнам, Тайланд, Япон, Индонез, БНХАУ, АНЭУ зэрэг Ази тивийн аяллын эрэлт өндөртэй улс орнууд руу зохион байгуулалттай аяллуудыг тогтмол зохион байгуулдаг. Аялагч бүрийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн шинэлэг сонирхолтой хөтөлбөр, маршрутыг санал болгон чанар стандартыг мөрдөн ажиллаж, VIP үйлчилгээ, гэр бүл, групп аялал, бизнес болон боловсролын аялал, соло аялал зэргийг санал болгодог.