A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

Хугацаа
8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'590'000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • 7 сарын 21, 28 /Timton Fuhe дан/ - Том хүн - 2’590’000₮, Хүүхэд 2-12 нас - 2'390'000
  • 7 сарын 21, 28 /Crowne Resort & Timton Fuhe хосолсон/ - Том хүн - 2’790’000₮, Хүүхэд 2-12 нас - 2'590'000
  • 7 сарын 21, 28 /Crowne Resort дан/ - Том хүн - 2’990’000₮, Хүүхэд 2-12 нас - 2'790'000
  • 8 сарын 04, 11, 18, 25 /Timton Fuhe дан/ - Том хүн - 2’590’000₮, Хүүхэд 2-12 нас - 2'390'000
  • 8 сарын 04, 11, 18, 25 /Crowne Resort дан/ - Том хүн - 2’990’000₮, Хүүхэд 2-12 нас - 2'790'000
  • 8 сарын 04, 11, 18, 25 /Crowne Resort & Timton Fuhe хосолсон/ - Том хүн - 2’790’000₮, Хүүхэд 2-12 нас - 2'590'000
  • ӨДӨР 1 : УБ - ХАЙКОУ
    • ОРОЙ:

      Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Хүннү эйр авиа компанийн онгоцоор мягмар гаригаас лхагва гаригт шилжих орой 22:10 цагийн нислэгээр ниснэ. 03:10 цагт Хайкоу хотод газардана. Онгоцны буудалд буухад манай хөтөч тосож зочид буудал руу хүргэн өгч амарна. Хайкоу хот нь Хятад улсын Хайнан мужийн нийслэл ба тус арлын хамгийн том хот юм.

  • ӨДӨР 2: ХАЙКОУ - САНЬЯА - ШИЛЭН ГҮҮР
    • ӨГЛӨӨ:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • ӨДӨР:

      Өглөө зочид буудлаасаа гарч, Хайкоу хотоос аяллын автобусандаа сууна Хайнан арлын алдартай, байгалийн үзэсгэлэнт уулсын дунд орших 1000 метрийн өндөртэй Шилэн гүүрийг зорино. Энэхүү гүүрэн дээрээс эргэн тойрны сүрлэг байгаль, гайхамшигт дүр төрхийг тольдон сонирхох болно.

    • ОРОЙ:

      Бид зочид буудалдаа ирж, амттай оройн хоолоо зооглоно. Үүний дараа буудлынхаа орчинтой танилцах, усан санд сэлэх зэргээр оройг өөрийн хүслээр тухтай, ая тухтай өнгөрүүлэн сайтар амрах болно.

  • ӨДӨР 3: ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • ӨГЛӨӨ:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • ӨДӨР:

      Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

    • ОРОЙ:

      Буудалдаа амарна.

  • ӨДӨР 4: САНЬЯА ХОТ - УСАН ОНГОЦТОЙ АЯЛАЛ
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж далайн сувдны дэлгүүр орно. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • ӨДӨР:

      Дараа нь адал явдалт Номхон далайн завьтай аялалд гарна. Энэ аялал нь 3 цаг үргэлжилдэг бөгөөд аялагч нар нэмэлтээр далай дээр тоглож хөгжилдөх боломжтой. Далайн эрэг дээр тоглохоос гадна олон экстрем тоглоомуудтай учир тухайн өдрийг хөгжилтэй адал явдалтай өнгөрүүлнэ. / Банана завь, усны мото г.м далайн тоглоомууд тусдаа төлбөртэйг анхаарна уу!/

    • ОРОЙ:

      Орой нь бидний бэлдсэн хоолны дараа буудалдаа ирж амарна. / Оройн хоолтой/

  • ӨДӨР 5: АТЛАНТИС УСАН ПАРК
    • ӨГЛӨӨ:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • ӨДӨР:

      Зугаа цэнгэл хэзээ ч зогсдоггүй Атлантис усан паркад өөрийн хүссэнээр тоглох боломжтой. Гулгаж үсрэх цамхаг /Посейдон цамхаг/ 85 метрийн өндөр 6 давхар бөгөөд бараг 3 минутын дотор усанд үсрэн орох боломжтой мөн гулгуураар гулгаж, хүүхдийн тоглоомуудад хүссэнээрээ сууж, серфинг хийж, тоглолт үзэж бүхэл өдрийн турш Атлантис усан парк дээр хөгжилдөх боломжтой.

    • ОРОЙ:

      Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна. / Оройн хоолтой/

  • ӨДӨР 6,7 ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • ӨГЛӨӨ:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • ӨДӨР:

      Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

    • ОРОЙ:

      Буудалдаа амарна.

  • ӨДӨР 8 : САРМАГЧИНГИЙН АРАЛ - ХАЙКОУ - УБ
    • ӨГЛӨӨ:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/

    • ӨДӨР:

      12 цагт буудлаа хүлээлгэн өгч, аяллын автобусандаа сууж Хайнан арлын үзэсгэлэнт Сармагчингийн вант улсаар зочилж, өхөөрдөм сармагчингуудтай зургаа даруулж, гайхалтай байгаль, орчинтой нь танилцах болно. Аяллаа үргэлжлүүлэн автобусандаа сууж Хайкоу хот руу хөдөлнө.

    • ОРОЙ:

      Хайкоу хотод очиж оройн хоолоо зооглоод shopping хийж 23:00 цаг хүртэл чөлөөт цагаа өнгөрөөх болно. Онгоц маань шөнийн 03:10 цагт Улаанбаатар хотын зүг хөөрнө. / Оройн хоолтой/

Аяллын үнэ

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал 5н одтой буудал
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:

  • Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
  • Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс, гар тээшний жинг 8 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
  • Хувийн эмийн сантай явах; / эм авч явах бол хаяг шошгитой байх, халууны лаа, гэдэсний эм, өвчин намдаах эм, наалт гэх мэт ачаанд хийхийг анхаарна уу!/
  • Усан парктай аялалд явах бол усны хувцасаа бэлдэх,
  • Цоожтой цүнх, чемодантай явах,
  • Цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал,
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань) авч явах, Wechat, Alipay, Hipay-р төлбөр төлж болно
  • Хавтгай 2 шонтой розетканд зориулсан залгууртай явах,
  • Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно

АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:

  • Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ биедээ авч явах;
  • Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
  • Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
  • Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
  • Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
  • БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
  • Мопед унах бол анхаарал болгоомжтой зөвхөн насанд хүрсэн хүн унах /Насанд хүрээгүй хүн мопед унахыг хориглоно/; Мопедноос болж гэмтэж, бэртэх нь даатгалын буцаан олголтод хамрагдахгүй болно.
  • Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдол нь аяллын агентлагаас үл хамаарах нөхцөл байдал болно. Ийм тохиолдол гарвал аяллын агентлаг зочид буудал авч өгөх эсвэл ямар нэгэн төлбөр төлөхгүй болохыг анхаарна уу!

Аяллын зураг


Шанхай-Жанжиажэ аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'660'000₮

ШАНХАЙ-ХАНЖОУ АЯЛАЛ

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'220'000₮

Чунчин аялал

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
2,390,000

Тяньжин хот аялал/ Шууд нислэгтэй/

5 ӨДӨР 4 ШӨНӨ
Эхлэх үнэ
2.190.000₮

Хайнан аялал /Саняа шууд нислэгтэй/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'190'000₮ (захиалга авч байна)

Гуйлин аялал /шууд нислэгтэй/

8 ӨДӨР 7 ШӨНӨ
Эхлэх үнэ
2,990,000₮

Египет аялал

7-ӨДӨР 6-ШӨНӨ
Эхлэх үнэ
5'590'000₮

Хөх Хот – Жининь аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
980,000₮

Гуйлин аялал

8 шөнө 9 өдөр
Эхлэх үнэ
2'590'000₮

Шанхай аялал /шууд нислэгтэй/

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'150'000₮

Бээжин аялал / шууд нислэгтэй/

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2,980,000₮

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'590'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
4,190,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал-Тэнгэрийн хаалга

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Ханой – Халонг Бэй

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,590,000₮

Singapore BLACKPINK

4 өдөр 3 шөнө
Эхлэх үнэ
6,250,000₮

Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000

G-Dragon Хонг Конг аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
7'250'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201