A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

АВАТАР-ЧУНЧИН аялал /шууд нислэгтэй/

Хугацаа
8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'290'000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • 06 сарын 18, 25
  • 07 сарын 03, 10, 17, 24, 31
  • ӨДӨР 1 : УБ - ЖАНЖИАЖИЕ
    • Орой:

      Өглөөний 05:00 цагт олон улсын нисэх онгоцны буудалд цугларч аяллын дэлгэрэнгүй мэдээллийг авч үргэлжлүүлэн 08:00 цагт хөөрөөд 11:30 цагт Жанжиажие хотод газардана. Хил гааль нэвтэрсний дараагаар аяллын хөтөч тосч аваад Чунчин хот руу хурдны галт тэргээр явна. /Ойролцоогоор 2 цаг 45 минут/. Чунчин хотод ирээд зочид буудалдаа өрөөгөө хүлээн аваад аян замын алжаалаа тайлан амрах болно.

  • өдөр 2 : ЧУНЧИН ХОТЫН АЯЛАЛ
    • Өглөө:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Чунчин хотын хамгийн том амьтны хүрээлэн /250+орчим амьтад байдаг/-д зочилно. Хамгийн алдартай нь 🐼 хулсны баавгай (panda). Үүний дараагаар өдрийн хоолоо зооглоно. Kuixing Building Хотын онцлог болсон төв талбай. Hongya Cave Уулын энгэр дагуу баригдсан, уламжлалт Хятадын хэв маягтай олон давхар худалдаа, зоог, аялал жуулчлалын цогцолбор. Оройн гэрэлтүүлэг асах үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг тул Чунчингийн хамгийн алдартай үзвэрүүдийн нэг юм. Зураг авах хамгийн алдартай spot. LongmenHao Old Street Хуучны архитектур уламжлалт барилгууд хадгалагдан үлдсэн түүхэн гудамж + орчин үеийн кафе, дэлгүүрүүд. Эндээс Хөх мөрөн болон хотын өнгө үзэмжийн хослолыг харах боломжтой.

    • Орой:

      Jiefangbei Monument Чунчингийн төв, чөлөөлөлтийн дурсгалын хөшөө бөгөөд хотын хамгийн алдартай төв талбай юм. Оройн хоол идсэний дараагаар шоппинг хийх боломжтой

  • ӨДӨР 3 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө:

      Өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Энэхүү өдрийг аялагчид өөрийн хүссэнээр shopping хийж, амарч өнгөрүүлэх боломжтой.

    • Орой:

      Буудалдаа амарна.

  • ӨДӨР 4: ЧУНЧИН - ЖАНЖИАЖИЕ
    • Өглөө:

      Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараагаар хурдны галт тэргээр Жанжиажэ хот руу хөдөлнө.

    • Өдөр:

      Өдрийн хоолоо зооглосны дараа “Тэнгэрийн хаалга”-ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнээс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн дүүжин зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.

    • Орой:

      Зочид буудалдаа ирж амарна.

  • ӨДӨР 5: АВАТАР УУЛС
    • Өглөө:

      Өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Үүний дараа Аватар уул буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн Жанжиажэ Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн хамгийн урт цахилгаан шатаар дээш өгсөж “Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялна). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.

    • Орой:

      Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 6: ГРАНД ХАВЦАЛ
    • Өглөө:

      Өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нийт өндөр нь газраас 300 метрийн өндөрт байрладаг. Нийт 436м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.

    • Орой:

      Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

  • ӨДӨР 7: ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө:

      Өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Энэхүү өдрийг аялагчид өөрийн хүссэнээр shopping хийж, амарч өнгөрүүлэх боломжтой.

    • Орой:

      Буудалдаа амарна.

  • ӨДӨР 8: БУЦАХ ӨДӨР
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.

    • Өдөр:

      Энши хотоос 12:30 цагт Улаанбаатар хот руу ниснэ.

    • Орой:

      16:00 цагт Улаанбаатар хотод газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:

  • Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
  • Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс, гар тээшний жинг 8 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
  • Хувийн эмийн сантай явах; / эм авч явах бол хаяг шошгитой байх, халууны лаа, гэдэсний эм, өвчин намдаах эм, наалт гэх мэт ачаанд хийхийг анхаарна уу!/
  • Усан парктай аялалд явах бол усны хувцасаа бэлдэх,
  • Цоожтой цүнх, чемодантай явах,
  • Цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал,
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань) авч явах, Wechat, Alipay, Hipay-р төлбөр төлж болно
  • Хавтгай 2 шонтой розетканд зориулсан залгууртай явах,
  • Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно

АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:

  • Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ биедээ авч явах;
  • Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
  • Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
  • Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
  • Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
  • БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
  • Мопед унах бол анхаарал болгоомжтой зөвхөн насанд хүрсэн хүн унах /Насанд хүрээгүй хүн мопед унахыг хориглоно/; Мопедноос болж гэмтэж, бэртэх нь даатгалын буцаан олголтод хамрагдахгүй болно.
  • Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдол нь аяллын агентлагаас үл хамаарах нөхцөл байдал болно. Ийм тохиолдол гарвал аяллын агентлаг зочид буудал авч өгөх эсвэл ямар нэгэн төлбөр төлөхгүй болохыг анхаарна уу!

Аяллын зураг


АВАТАР-ЧУНЧИН аялал /шууд нислэгтэй/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'290'000₮

Египет аялал

7 шөнө 7 өдөр
Эхлэх үнэ
5'590'000₮

Гуйлин аялал

8 шөнө 9 өдөр
Эхлэх үнэ
2'590'000₮

Шанхай аялал /шууд нислэгтэй/

5 ӨДӨР 4 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'190'000₮

Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бээжин аялал / шууд нислэгтэй/

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2,980,000₮

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'590'000₮

Singapore BLACKPINK

4 өдөр 3 шөнө
Эхлэх үнэ
6,250,000₮

Ханой – Халонг Бэй

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,590,000₮

G-Dragon Хонг Конг аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
7'250'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
4,190,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Хайнан аялал / Санья шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Тайланд аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4.390.000₮

Жанжиажие аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮

Хөх Хот – Жининь аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
980,000₮

Жининь аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
890,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201