A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Жанжиажие аялал-Тэнгэрийн хаалга

    Нүүр » Газраар болон онгоцоор
Хугацаа
10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'650'000₮
Улс
  • ӨДӨР 1 : Улаанбаатар - Замын үүд
    • Өдөр:

      Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан гал тэргээр Замын Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.

  • ӨДӨР 2 : Замын Үүд - Эрээн
    • Өглөө:

      Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад 08:30 Замын Үүдээс - Эрээн явах автобусанд сууж хөдөлнө./40 мин өмнө автобусандаа суусан байна. / 2 улсын хил гаалийн ачааллаас хамаарч өдөр Эрээн хотод орж ирнэ.

    • Орой:

      Энэ орой Эрээн хотод зочид буудалдаа амарна.

  • ӨДӨР 3 : ХӨХ ХОТ - ЧАНГША
    • Өглөө:

      Өглөө эрт цугларч автобусанд суун Эрээн хотын нисэх буудал руу явна.

    • Өдөр:

      Эрээн хотоос нисч Хөх хотод ирнэ. Үүний дараа чөлөөт цагтай. Өдөр цугларч Хөх хотын нисэх онгоцны буудал руу явна.

    • Орой:

      18:40 цагт Хөх хотоос нисээд, 21:20 цагт Чангша хотод хүрэлцэн ирж, буудал руугаа явж амарна.

  • ӨДӨР 4 : Тэнгэрийн хаалга
    • Өглөө:

      Өглөөний цайны дараа Жанжиажэ рүү хөдлөх ба замдаа 5 цаг орчим явна.

    • Өдөр:

      Өдрийн хоолондоо ороод "Жанжиажэгийн сүнс" гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар юм. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131 м өндөр, 57 м өргөн, 60 м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар явж байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харан, уулын 99 нугачаатзамыг туулж, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. /3, 5 цаг/

    • Орой:

      Зочид буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 5 : Жанжиажэ- Юанжиажэ
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уугаад аялалдаа явна.

    • Өдөр:

      Юанжиажэ: BaiLong шилэн лифтээр уул руу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр, гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно.

    • Орой:

      Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 6 : ТИАНЗИ УУЛ- АЛТАН ТАШУУР ГОРХИ
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна.

    • Өдөр:

      “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин " гэх тодотголыг өгсөн байна. Дараа нь хүсвэл нэмэлт АРВАН МИЛЬ ГАЛАРЕЙ-р төлбөртэйгөөр зочлох боломжтой.

    • Орой:

      Зочид буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 7 :Шилэн гүүр
    • Өглөө:

      Бид өглөөний цайгаа уугаад ачаа тээшээ зэхэн гарч Хятад үндэсний нутгийн цайны дэлгүүрээр зочилно.

    • Өдөр:

      Автобусандаа суун шилэн гүүрийг зорих болно. Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитектурч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. /30 минут/ Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр БАОФЕНГ НУУР болон ШАР ЛУУГИЙН АГУЙгаар зочлох боломжтой.

    • Орой:

      Үүний дараа Чангша хотруу буцаж зочид буудалдаа байрлана.

  • ӨДӨР 8 : ЧАНГША- ХӨХ ХОТ
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай.

    • Өдөр:

      Үүний дараа өдрийн хоолоо идээд 14:55 цагт Чангша хотоос нисээд 17:35 цагт Хөх хотод ирнэ.

    • Орой:

      Хөх хотод ирээд транзит зочид буудалд байрлаж амарна.

  • ӨДӨР 9 : ХӨХ ХОТ-ЭРЭЭН ХОТ– ЗАМЫН ҮҮД
    • Өглөө:

      Өглөө 05:00 цагт цугларч автобусаар нисэх онгоцны буудал руу явна. 07:00 цагт нисээд 07:55 цагт Эрээн хотод ирнэ.

    • Өдөр:

      14:00 цагт Эрээнээс автобусаар Замын Үүд рүү хил гаалиар нэвтэрч Замын үүдэд орно.

    • Орой:

      Бид Замын Үүдээс 18:05 цагт Улаанбаатар хотын зүг гал тэргээр хөдөлнө.

  • ӨДӨР 10: ЗАМЫН ҮҮД - УЛААНБААТАР
    • Өглөө:

      Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

11 сарын 03, 10, 17 – 2,650,000₮ (Том хүн) | 2,350,000₮ (2+ нас – оргүй) | Үнэгүй (0-2 нас) + нислэгийн такс 500,000₮

12 сарын 01, 15, 22 – 2,650,000₮ (Том хүн) | 2,350,000₮ (2+ нас – оргүй) | Үнэгүй (0-2 нас) + нислэгийн такс 500,000₮

 

 

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Зочид буудалд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • Давтагдашгүй хүчин зүйлс, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж аяллын өдөр өөрчлөгдөх, цуцлагдсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
  • Жуулчин өөрийн буруугаас болж хөтөлбөрт оролцоогүй бол мөн төлбөрийг буцаахгүй.
  • Чөлөөт өдөр ба хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ болон хоол, тээврийн зардал хөтөлбөрийн үнэд багтаагүй болно.

Аяллын зураг


Натранг аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
3'990'000

Дананг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4'990'000₮

Хайнан аялал /Саняа шууд нислэг/

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
3'390'000₮

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'690'000₮

БЭЭЖИН & ТЯНЬЖИН АЯЛАЛ

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2,890,000₮

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
4'790,000₮

Хөх хотын шинжилгээтэй аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
880'000₮

Шанхай-Жанжиажэ аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'660'000₮

ШАНХАЙ-ХАНЖОУ АЯЛАЛ

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'220'000₮

Чунчин аялал

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
2,190,000

Египет аялал

8-ӨДӨР 7-ШӨНӨ
Эхлэх үнэ
4’990’000₮

Хөх Хот – Жининь аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
980,000₮

Шанхай аялал /шууд нислэгтэй/

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
2'890'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал-Тэнгэрийн хаалга

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'650'000₮

Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201