Аялагчид өглөө10:00 цагт Улаанбаатар хотын хөшигтийн хөндийн нисэх буудлаас хөөрч (Нислэгийн дугаар: MR825), 13:40 цагт Гуйлин хотод бууна. Хил, гаалийн шалгалтаар нэвтэрсний дараа аяллын хөтөч тосон авах болно. Үүний дараа бид өдрийн хоолоо зооглоод, Гуйлин хотын байгалийн өвөрмөц тогтоц бүхий алдартай Зааны хошуу уул-ыг үзэж сонирхоно. Аяллын эхний өдөр байгалийн сайханд алжаалаа тайлж амрахаас гадна Жэнян худалдааны гудамж-аар зугаалснаар өндөрлөнө. / Өдрийн хоолтой/
Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/
Энэ өдөр бид Гуйлин хотоос Ли голыг уруудан 4–5 цагийн турш том усан онгоцоор аялна. Энэхүү аяллын гол онцлох хэсэг нь Хятадын 20 юанийн мөнгөн дэвсгэрт дээр мөнхөрсөн Синпин хуучин хотхон (Xingping Ancient Town) орчмын байгалийн үзэсгэлэнт тогтоц юм. Аялагчид усан онгоцны тавцан дээрээс голын хоёр эргээр үргэлжлэх шохойн чулуун сүрлэг уулс, байгалийн хосгүй үзэмжийг тольдож, алдартай 20 юанийн цэг дээр дурсгалын зургаа татуулах боломжтой. / Өдрийн хоолтой/
Өдрийн аялал өндөрлөсний дараа бид буудалдаа тухлан байрлаж, тухтай амрах болно.
Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/
Өнөөдөр бид Гуйлин хотын алдартай "Sunac" усан паркад бүтэн өдрийг тоглож, хөгжилтэй бөгөөд мартагдашгүй өнгөрүүлнэ. / Өдрийн хоолтой/
Өдрийн аялал өндөрлөсний дараа бид буудалдаа тухлан байрлаж, тухтай амрах болно.
Бид дорнын өв соёл, чанартай торгоороо алдартай Торгоны худалдааны гудамж-ийг зорьж, сонирхолтой аяллыг эхлүүлнэ. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/
Үүний дараа бид өдрийн хоолоо зооглоод, Гуйлин хотын алдартай Гухай цэцэрлэгт хүрээлэн-гээр зугаална. Мөн энэ үеэр байгалийн хосгүй сонин тогтоцтой, дотор талыг нь өнгө бүрийн гэрлээр гайхалтайгаар чимэглэсэн Шохойн чулуун агуйн аялал-ыг хийх боломжтой. (Санамж: Агуйн аялал нь хөтөлбөрт ороогүй тул аялагчид нэмэлт төлбөрөө өөрсдөө хариуцна). / Өдрийн хоолтой/
Өдрийн аялал өндөрлөсний дараа бид буудалдаа тухлан байрлаж, тухтай амрах болно.
Өглөөний цайгаа зооглоод, бид дараагийн аяллын цэг болох Ланшань хотыг зорихоор жуулчны автобусандаа сууж хөдөлнө. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/
Ойролцоогоор 2цаг 30 минутын дараа Ланшань хотод хүрч очих ба өдрийн хоол идсэний дараа Бажиаожай байгалийн цогцолбор газраар зугаална. Bajiaozhai Scenic Area нь Guilin орчмын хамгийн алдартай байгалийн тогтоц бүхий уулсын бүс юм. / Өдрийн хоолтой/
Өдрийн аялал өндөрлөсний дараа бид буудалдаа тухлан байрлаж, тухтай амрах болно.
Өглөөний цайгаа зооглоод, бид энэ өдөр Гуйлин хот руу буцах аялалдаа гарна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/
Буцах замдаа бид өдрийн хоолоо зооглоод, байгалийн өвөрмөц тогтоц бүхий алдартай Чили хад болон тэмээний бөх шиг хэлбэртэй Тэмээн хад-ыг үзэж сонирхоно. / Өдрийн хоолтой/
Өдрийн аялал өндөрлөсний дараа бид буудалдаа тухлан байрлаж, тухтай амрах болно.
Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/
Энэ өдөр аялагчдын маань чөлөөт өдөр тул нэгдсэн аялал, хөтөлбөр байхгүй. Та бүхэн энэ өдрийг өөрийн хүслээр дурсамжтай өнгөрүүлж, хотоор зугаалах болон хувийн худалдан авалт хийхэд зориулах бүрэн боломжтой.
Өдрийн аялал өндөрлөсний дараа бид буудалдаа тухлан байрлаж, тухтай амрах болно.
Бид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Буудалдаа өглөөний цайгаа ууна. / Өглөөний цай 10:00 цаг хүртэл буудлын ресторанд/
Үүний дараа бид өдрийн хоолоо зооглоод, Гуйлин хотоос 14:40 цагт Улаанбаатар хот руу хөөрнө. Ийнхүү бидний мартагдашгүй, дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно. / Өдрийн хоолтой/
Аялагчид маань оройн 18:30 цагт Улаанбаатар хотын хөшигтийн хөндийн нисэх буудалд газардах бөгөөд (Нислэгийн дугаар: MR826) үүгээр бидний хамтарсан мартагдашгүй, дурсамж дүүрэн аялал албан ёсоор өндөрлөнө.
2,990,000₮ (Том хүн)
2,790,000₮ (2-12 нас – оргүй)
350,000₮ (0-2 нас оргүй)
АНХААРАХ ЗҮЙЛС:
Зочид буудалд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр төлнө. Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Давагдашгүй хүчин зүйлс, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж аяллын өдөр өөрчлөгдөх, цуцлагдсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй. Жуулчин өөрийн буруугаас болж хөтөлбөр оролцоогүй бол мөн төлбөрийг буцаахгүй. Чөлөөт өдөр ба хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ болон хоол, тээврийн зардал хөтөлбөрийн үнэд багтаагүй болно.