Аялагчид орой 22:10 цагаас Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хот руу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өглөө тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. /өглөөний цайтай/
Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдын дэлгүүрээр орно.
Усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно.
Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа ууна.
Хайнан арлын уугуул иргэдийн ахуй амьдрал, өвөрмөц соёл, уламжлалыг харуулдаг 5А зэрэглэлийн Бинглан тосгонд зочилно. Аяллын үеэр ойн адал явдлын бүсээр аялж, шилэн гүүрээр алхах, зиплайнаар гулгах, го-карт машин жолоодох, бартаат замын 4 дугуйт унах зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд оролцоно. Мөн шувууны хүрээлэнгээр зочилж, эртний мөнгөн эдлэлийн музей болон дэлгүүртэй танилцахын зэрэгцээ нутгийн соёл, уламжлалыг харуулсан галын наадам, шоу тоглолтыг үзэж сонирхон, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх болно. /өдрийн хоолтой/
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ
Буудалдаа очиж амарна.
Өглөөний цай
Зугаа цэнгэл хэзээ ч зогсдоггүй Атлантис усан паркад өөрийн хүссэнээр байх боломжтой. Гулгаж үсрэх цамхаг /Посейдон цамхаг/ 85 метрийн өндөр 8 давхар бөгөөд бараг 3 минутын дотор усанд үсрэн орох боломжтой мөн гулгуураар гулгаж , далайн шуурга салхи бороо үзэж, хүүхдийн тоглоомуудад хүссэнээрээ сууж серфинг хийж гэр бүлийн бүх гишүүд хүссэнээрээ бүхэл өдрийн турш Атлантис усан парк дээр хөгжилдөх боломжтой.
Оройн хоолны дараа Саньяа хотын хамгийн алдартай аялал жуулчлал, соёлын цогцолборуудын нэг болох Romance Park-т зочилно. Энд Хайнан арлын түүх, соёл, домог, уламжлалыг орчин үеийн тайзны урлагтай хослуулан хүргэдэг алдарт Sanya Romance Show тоглолтыг үзэх болно. Уг тоглолт нь уран бүжиг, акробат, циркийн үзүүлбэр, дэвшилтэт гэрэл, дуу дүрсний эффектүүдийг хослуулсан бөгөөд үзэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг гайхамшигт шоу юм.
Өглөөний цай
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа уугаад 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
JOY CITY худалдааны төвөөр зочилсны дараа Саньяа арлын хамгийн өндөр цэгүүдийн нэг рүү кабель машинаар гарч, шөнийн гэрлээр чимэглэгдсэн Саньяа хотын үзэсгэлэнт төрхийг бүхэлд нь тольдоно. Үүний дараа хотын үүсэл хөгжил, түүх соёлыг харуулсан ойн хотхоноор зугаалж, Саньяагийн өнгөрсөн ба өнөөгийн өнгө төрхтэй танилцах боломжтой.
Оройн хоолоо идээд онгоцны буудал руу хөдөлнө.
Аялагчид Ням гарагийн үүрийн 04:10-с Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. УБ-хотод 09:10-д бууна.