Нислэг 19:45 нисэх учир аялагч нар маань Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээр 17:00 цагт цугларна. Нислэгийн нийт цаг 2:20 минут байх ба шөнийн 22:00 цагт бээжинд газардана. Манай хөтөч тосч аван буудалдаа очин амрах болно.
Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгнө.
Жанжиажие рүү тухтай унтлагийн галт тэргэнд суун явна.
Энэ өдрийг унтлагын галт тэргэндээ өнгөрөөнө.
Өглөө 05:20 цагт Жанжиажиэд очин буудлаа хүлээн авч амрана.
Өдрийн хоолны дараа тэнгэрийн хаалгын аялалдаа гарах болно. Тэнгэрийн хаалга нь дэлхийн хамгийн өндөрт орших далайн түвшнээс дээш 1300 метр, 131,5 метрийн өндөртэй, 60 метр гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эрт үеэсээ Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирэн “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэсэн. Дтд-ээс 1518 метр өндөрт орших, 7455 м урттай дэлхийн хамгийн урт агаарын дүүжин замаар газраас дээш 1279 м өндөрт өгсөхдөө байгалийн гайхалтай үзэсгэлэнт төгс байдлыг харж тэнгэрийн хаалга” уулын оргилд гарч /Хаданд бэхэлсэн шилэн зам/- аар алхан эр зоригоо шалгаж, ер бусын сонин мэдрэмжийг мэдрэхийн сацуу таван уулын 99 нугачаа /гайхалтай өвөрмөц замыг/ дээрээс нь тольдон харах боломжтой газар юм.
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад аялалдаа явна.
Аватар киноны Пандора гарагийн дүр төрхийг илэрхийлэгч, жаахан л хөдөлгөвөл уначихуй гэмээр зорчихсон уулстай өвөрмөц газар. Энэхүү хүрээлэн нь олон зуун метрийн өндөртэй өвөрмөц чулуулгийн хөшөө, нугачаа, эртний мод, амьтдын төрөл зүйлийн баялагтай бөгөөд төрөл бүрийн усны нөөц, хаднууд, агуйтай дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.Түүний хамгийн алдартай хэсэг нь «Тяньмень уул», «Тианцзи уул», «Шаньгү нь хаалга» зэрэг байгалийн гайхамшгууд юм. Жич: Аватар уулс дээр нэмэлт төлбөртэй үзэх боломжтой үзмэрүүд: Шар луугын агуй, Баофэнг нуур
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн өндөр шилэн гүүрээр аялна. Өдрийн хоолоо идээд өндөр уулын оройгоос шууд буух “ZIP LINE” хөтөлбөрт хамрагдана. (85кг боломжтой). Хадан Хавцалын дундуур усан Завьтай аялал хийх болно. (Хамгаалтын хэрэгсэлтэй 375м ээс эгц доошоо үсрэх “Bungee Jump нэмэлт төлбөртэй” боломжтой)
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Энэ өдрийг аялагчид өөрсдийн хүслээр чөлөөтэй өнгөрүүлээд 21:20 цагт унтлагын галт тэргэнд суун Бээжингийн зүг хөдөлнө.
Шөнийг тухтай унтлагын галт тэргэнд өнгөрүүлнэ.
15:30 цагт Бээжинд буугаад зочид буудлаа хүлээн авна.
Энэ өдөр нь чөлөөт өдөр учир аялагчид өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ.
Өглөө цайгаа уусны дараа 09:00 цагт буудлаа хүлээлгэн өгнө.
Юниверсал студио-д очин бүтэн өдрийн турш тоглож, сонирхолтой шоу үзүүлбэрүүдийг үзэж өнгөрөөнө.
17цагт хөдлөн оройн хоолоо зооглосны дараа Бээжин хотын нисэх онгоцны буудал дээр очин бүртгэлээ хийлгээд оройн 23:10цагаас Улаанбаатар руу нисэх болно.