A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Чунчин аялал

Хугацаа
9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
2,390,000
Улс
  • ӨДӨР 1: УБ – Замын Үүд
    • Өдөр

      Энэ өдөр аялагчид маань 15:30 цагт вокзал дээр ирсэн байна. 16:10 цагт галт тэргэнд сууж эхэлнэ. 16:40 цагт галт тэргэнд суугаад маргааш нь 07:20 цагт Замын Үүдэд очно.

  • Өдөр 2: Замын Үүд - Эрээн – Хөх хот -Чунчин
    • Өглөө:

      Маргааш нь 07:30 цагт Замын-Үүдээс Эрээн хот хүртэл автобусанд сууж Эрээн хотод орно.

    • Өдөр:

      Эрээн хотод орж ирээд аялагчид өөрсдийн зардлаар өдрийн хоолоо иднэ. Дараа нь Хөх хот руу автобусаар явна.

    • Орой:

      Хөх хотод ирсний дараа 21:25 цагт Чунчин хот руу ниснэ. Чунчин хотод 23:50 цагт ирээд буудал руугаа явж амарна.

  • Өдөр 3: Чунчин хот
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотын амьтны хүрээлэн рүү явна. Энэхүү хүрээлэн нь Улсын АААА зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд Хятадын шилдэг 10 амьтны хүрээлэнгийн нэг юм. Нийтдээ 230 төрлийн 4000 гаруй амьтан амьдардаг бөгөөд тэдгээрийн 80% нь ховор хамгаалалттай амьтад юм. Үүнд: Панда, бар заан, сармагчин, анааш, фламинго зэрэг олон төрлийн амьтад байдаг.

    • Өдөр:

      Чунчин хотын алдартай хамгийн орчин үеийн архитектур уран хийцтэй том худалдааны төвөөр орж танилцна. Энэхүү төслийн барилга нь 420,000м² талбай бүхий хот суурин газрыг байгалийн цогцолбортой хослуулсан бөгөөд 42 метрийн өндөр тааз, 300 зүйлийн 70,000 ургамал, шилэн бөмбөгөр оройтой тул гаднаас саадгүй нар гэрэлтдэг. Мөн 25 метрийн өндөр дотор хүрхрээ, дүүжин тэнгэрийн зам багтдаг. Энэхүү худалдааны төв нь 2021 оны 4 сарын 23 ны өдөр нээлтээ хийсэн юм. Лицзиба хөндлөн төмөр замын метронд суун Чунчины 2-р метроны шугамын онцлогийг үзэх юм. Чунчин хотод ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой үзвэрийн нэг бөгөөд газарт-галт тэрэг барилгын дунд орж ирж буй гайхамшигт дүр зургийг харж болно. Дараа нь дайны ялалтын дурсгалын хөшөөг үзэж сонирхоно. Энэхүү хөшөө нь Японы эсрэг дайнд зориулан босгосон “Чөлөөлтийн хөшөө” юм.

    • Орой:

      Мянган жилийн өмнөх хуучин чулуун гудамж болон орчин үеийн соёлын хослолыг үзэх юм. Мөн энэхүү гудамжинд эртний болон орчин үеийн олон бэлэг дурсгалууд худалдаалагддаг байна. Энэ өдрийн сүүлийн үзвэр болох алдарт Хуньяадуны шөнийн үзэмжийг гаднаас нь харж, зураг хөргөө даруулан шөнийн хотыг үзэх юм. Үүний дараа буудал руугаа явж, алжаалаа тайлан амарна.

  • Өдөр 4: Далайн аквариум, Усан парк
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уусны дараа автобусанд суун Чунчин хотын далайн аквариум үзэхээр явна. Энэхүү аквариум нь Ширэнгэн ойн амьтад болон Далайн амьтад гэсэн үндсэн 2 хэсэгтэй. 500 гаруй төрлийн 50,000 гаруй далайн болон цэнгэг усны амьтадтай. Үүнд: акул, оцон шувуу, Хятадын хилэм загас, шүрэн хад, халуун орны загас зэрэг олон төрлийн амьтдыг дэргэдээс нь үзэх боломжтой.

    • Өдөр:

      Чунчин хотын усан парк руу явна. Энэхүү усан парк нь Канадаас импортлогдсон 26 усан гулсуур, 18 төрлийн усан тоглоом, үзвэрүүдтэй байна. Мөн бүх насныханд тохирсон гэдгээрээ онцлог юм.

    • Орой:

      Орой нь буудал руугаа явж амарна.

  • Өдөр 5: Чөлөөт өдөр
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотод очиж үзэх боломжтой газруудаар аялах болон шоппинг хийж цагийг өнгөрүүлэн амарна.

  • Өдөр 6: Чунчин – Хөх хот
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уусны дараа 11 цагт Чунчин хотын нисэх онгоцны буудал руу явна.

    • Өдөр:

      13:30 цагт Хөх хот руу нисээд 16:00 цагт Хөх хотод ирнэ.

    • Орой:

      Хөх хотод ирээд аялагчид буудал руугаа явж амарна.

  • Өдөр 7: Хөх хот –Эрээн
    • Өглөө:

      Эртлэн босож өглөөний цайгаа уусны дараа Эрээн хот руу автобусаар явна. Эрээн хотод ирээд буудалдаа байрлан амарна.

  • Өдөр 8: Эрээн-Замын Үүд
    • Өглөө:

      Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай ба Зээл дэлгүүрээр хэсэж худалдаа хийх боломжтой.

    • Өдөр:

      14:00 цагт цугларч хил гарах унаанд сууж Замын-Үүд орно.

    • Орой:

      18:05 цагт галт тэрэг Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

  • Өдөр 9: УБ хот
    • Өглөө:

      09:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд ирснээр аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

7 сарын 9 -Том хүн 2,390,000, хүүхэд 2,150,000

7 сарын 19, 26- Том хүн 2,550,000, хүүхэд 2,350,000

 

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АЧААНЫ ТЭЭШ – Хөх хот-Чунчин 10кг,  Чунчин-Хөх хот 10кг

Онцгой анхааруулга:

  • Аяллын явцад жуулчин санамсаргүй байдлаар гэмтэж бэртвэл тухайн нөхцөл байдлыг аяллын хөтөч болон гэрээ байгуулсан аяллын агентлагт мэдэгдэх
  • Осол гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай бол албан ёсны эмнэлэгт үзүүлж, даатгалын нөхөн төлбөрт хамрагдах боломжтой.
  • Хэрэв осол гэмтэл гарсан тохиолдолд эмнэлгийн зардлыг эхлээд жуулчин өөрөө урьдчилан төлнө. Дараа нь даатгалын компанийн нөхөн төлбөрийн журмын дагуу буцаан олголт авна.
  • Аяллын явцад тусгай нөхцөл байдал үүссэн тохиолдолд үзэх ёстой аяллын үзвэрүүдийг цөөрүүлэхгүйгээр аяллын компани маршрутыг түр хугацаанд өөрчлөх эрхтэй.
  • 60 ба түүнээс дээш насны хүмүүс, эсвэл архаг өвчтэй хүмүүс албан ёсны эмнэлгийн байгууллагаас олгосон эрүүл мэндийн тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай. Мөн өөрийн эрүүл мэндийн мэдээлэл үнэн зөв болохыг гараар бичиж, гарын үсэг зурж баталгаажуулах ёстой.
  • Хэрэв өвчин эмгэгээ нуусан нь тогтоогдож, үүнээс шалтгаалан ямар нэгэн асуудал, хохирол гарвал бүх хариуцлагыг аялагч өөрөө бүрэн хариуцна.

Хөтөлбөрт орсон тасалбарууд:

  • -Амьтны хүрээлэн үзэх тасалбар
  • -Лицзиба хөнгөн галт тэргэнд суух тасалбар
  • -Далайн аквариум үзэх тасалбар
  • -Усан паркад тоглох тасалбар

Аяллын зураг


Чунчин аялал

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
2,390,000

Тяньжин хот аялал/ Шууд нислэгтэй/

5 ӨДӨР 4 ШӨНӨ
Эхлэх үнэ
2.190.000₮

Хайнан аялал /Саняа шууд нислэгтэй/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'190'000₮ (захиалга авч байна)

Гуйлин аялал /шууд нислэгтэй/

8 ӨДӨР 7 ШӨНӨ
Эхлэх үнэ
2,990,000₮

Египет аялал

7-ӨДӨР 6-ШӨНӨ
Эхлэх үнэ
5'590'000₮

Хөх Хот – Жининь аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
980,000₮

Гуйлин аялал

8 шөнө 9 өдөр
Эхлэх үнэ
2'590'000₮

Шанхай аялал /шууд нислэгтэй/

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'150'000₮

Бээжин аялал / шууд нислэгтэй/

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2,980,000₮

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'590'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
4,190,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал-Тэнгэрийн хаалга

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Ханой – Халонг Бэй

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,590,000₮

Singapore BLACKPINK

4 өдөр 3 шөнө
Эхлэх үнэ
6,250,000₮

Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000

G-Dragon Хонг Конг аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
7'250'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201