Аялагчид өглөөний 08:00 цагт УБ хотын хөшигтийн хөндийгөөс хөөрөөд 11:30 цагт Энши хотод бууна. Хил гааль нэвтрээд аяллын хөтөч тосон авна. Үүний дараа өдрийн хоолоо идээд Суобуя чулуун ой хавцалруу хөдлөнө. Энэ өдөр бид хятадын 4А зэрэглэлийн байгалийн өвөрмөц тогтоцтой газраар явж алжаалаа тайлан амрах болно.
Өглөөний цайгаа уусны дараа Энши хотоос Жанжиажие хотруу хөдөлнө.
Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно. /өдрийн хоолтой/
Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цай уусны дараа “цайны дэлгүүр”-ээр зочилно.
Үүний дараа. АВАТАР УУЛС буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнд очиж дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж "Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минутын аялал).Энд ирснээр Аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.
Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цайны дараа Гранд хавцлын үзэсгэлэнт газарыг үзэхээр хөдөлнө.
Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 300 метрийн өндөрт байрладаг. Нийт 475м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой. урт агаарын утсан замаар явж байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харан, уулын 99 нугачаат замыг туулж, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. /3, 5 цаг орчим/
Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа уугаад аялалдаа явна.
Энэ өдрийн аяллаар Жанжиажиегийн алдарт усан парк Чандэд бид бүтэн өдрийг тоглож хөгжилтэй өнгөрүүлнэ.
Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа ууна.
Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгийн хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай,нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвөж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно.
Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа ууна.
Энэ өдрийг аялагчид чөлөөтэй өөрсдийн хүссэнээр өнгөрөөн амрах боломжтой.
Зочид буудалдаа амарна.
Өглөөний цайгаа уугаад нисэх онгоцны буудал руу явна.
12:30 цагт нисээд 16:00 цагт Улаанбааатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
2,990,000₮ (Том хүн) | 2,790,000₮ (2+ нас – оргүй) | Үнэгүй (0-2 нас) + нислэгийн такс 100$
АНХААРАХ ЗҮЙЛС: