A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Фукуок арлын аялал

Хугацаа
7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
5,090,000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • ӨДӨР 1: УЛААНБААТАР- ФУКУОК
    • Өдөр:

      Чингис хаан олон улсын нисэх буудалд нислэгээс 3 цагийн өмнө ирж бүртгэлээ хийж, 08:00 цагт нисэж 13:20 цагт Фукуокд бууна.

    • Орой:

      Хөтчийн хамт зочид буудалдаа хүрч очоод өрөөгөө хүлээн авна. Бага зэрэг амарсны дараа оройн хоолоо иднэ.

  • ӨДӨР 2 : 3 АРЛЫН АЯЛАЛ
    • Өглөө:

      Өглөөний цайны дараа Сувдны үйлдвэрт зочилж, дун тэжээх үйл явц болон сувдыг гараар ялгах техниктэй танилцана. Торгоны фермд зочилж торгоны хүрэн, торго нэхэх ажилтай танилцана. Сим дарсны үйлдвэрт очиж Фу Куокийн алдартай сим дарс үйлдвэрлэх техниктэй танилцана.

    • Өдөр:

      Фу Куок хотын төвд хязгааргүй идэх боломжтой BBQ маханы буфет ресторанд өдрийн хоол хооллоно. Автобусаар Ан Тхой боомтод очиж, дээвэртэй, шилэн цонхтой хурдны завиар 3 арлын аялалд гарна. Хон Рой арал дээр нэмэлт төлбөртэйгээр Sea Walking (далайн ёроолоор явган зугаалах, 12–15 минут, 200 гаруй төрлийн шүр, загас үзэх боломжтой) авах боломжтой. Гам Ги арал: мэргэжлийн зурагчин дрон болон камераар танд болон таны гэр бүлд үнэ төлбөргүй зураг авч өгнө. Сүб-борд дээр гарч зураг авахуулах боломжтой, мөн шүхрээр татуулах, усны мотоцикл унах, банана завиар татуулах зэрэг (усан спортыг нэмэлт төлбөртэйгээр авах боломжтой.)

    • Орой:

      Мэй Рут арал: снорклинг хийж, тусгай шилээр далайн акваримд орсон мэт мэдрэмж авч олон өнгийн загас, шүрэн хад үзэх боломжтой (усанд шумбаж чадахгүй бол завин дээр ~15 минут хүлээж болно). Боомтод буцаж ирээд автобусаар зочид буудалд хүргэгдэж, өдрийн аялал өндөрлөнө.

  • ӨДӨР : 3 ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ

    • Орой:

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 4 : ХОТЫН АЯЛАЛ + УСАН ПАРК
    • Өглөө:

      Өглөөний цайны дараа Агаарын дүүжин гүүрээр (cable car) Хон Тхом арал руу авиртна. Exotica Village паркт хүрч, галзуу хулгана (crazy mouse), чөлөөт уналт цамхаг зэрэг олон төрлийн экстрим тоглоомонд тоглох боломжтой.

    • Өдөр:

      Aquatopia усан паркт орж, буфет ресторанд өдрийн хоол хооллоно. Орчин үеийн 20 гаруй тоглоом, 6 бүртгэлийн бүстэй Aquatopia усан паркт цагийг зугаатай өнгөрүүлнэ. Агаарын дүүжин гүүрээр буцаж, нар жаргах болон арлуудын гоо үзэсгэлэнг дээрээс харан ~25 минут явж Ан Тхой буудалд хүрнэ.

    • Орой:

      Ан Тхой эрэг дээр чөлөөт цаг өнгөрүүлж, хайрын билэг тэмдэг болсон Kiss Bridge-ээр зугаалж нар жаргах агшныг үзэж, зураг авахуулах боломжтой. Автобусаар зочид буудалд хүргэгдэж, өдрийн аялал өндөрлөнө.

  • ӨДӨР 5 6 7 : ФУКУОК ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан хотоор зугаалж, шоппинг хийх далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлэх боломжтой.

    • Орой:

      Орой нь буудалдаа ирж амарна.

  • ӨДӨР 8 : ФУКУОК - УЛААНБААТАР
    • Өглөө:

      Буудалдаа өглөөний цайгаа ууна.

    • Өдөр:

      Нисэх онгоцны буудалд хүргүүлж, 14:20 Улаанбаатар руу нисэж 21:00 цагт газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АЯЛЛЫН САНАМЖ ЗӨВЛӨГӨӨ

АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:

  • Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд
    хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
  • Oнгоцны билет дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
  • Ачаа жинг 20 кг, гар тээшний жинг 7 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
  • Аяллын даатгалын хуудсыг цахим хэлбэрээр аяллын менежерээс авах;
  • Viber татаж аяллын групп чатанд орох;
  • Хувийн эмийн сантай явах;
  • Усан парктай аялалд явах бол усны хувцсаа бэлдэж, аялагч бүр өөрийн гэсэн усны
    савтай явах.
  • Цоожтой цүнх, чемодантай явах. Халуун хүйтнээ барьдаг жижиг аягатай байх,
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (дон болон доллар)

АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:

  • Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ үргэлж биедээ авч явах;
  • Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
  • Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг
    алдагдуулахгүй байх;
  • Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай
    мэдэгдэх;
  • Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид
    буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны
    алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
  • Вьетнам улсын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн
    ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
  • Шашны сүм хийдэд зочлохдоо биеээ халхалсан даруухан хувцас өмсөх
  • Такси унааны залилан их байдаг тул хувийн таксинд суухдаа тоолуурыг шалгаж
    урьдчилж үнээ тохиролцох
  • Мопед болон скүүтер түрээслэн унахад жолооны үнэмлэх шаардлагагүй, харин
    мотоцикл унахад А ангиллын жолооны үнэмлэх шаардлагатай байдаг.
  • Тээврийн хэрэгслийн бүх үйлчилгээ нэгдсэн GRAB аппыг татах (такси дуудах, мото
    түрээслэх, хүргэлтийн хоол авах г.м)

Аяллын зураг


БЭЭЖИН & ТЯНЬЖИН АЯЛАЛ

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2,890,000₮

Хөх хотын шинжилгээтэй аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
880'000₮

Шанхай-Жанжиажэ аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'660'000₮

ШАНХАЙ-ХАНЖОУ АЯЛАЛ

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'220'000₮

Чунчин аялал

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
2,390,000

Египет аялал

7-ӨДӨР 6-ШӨНӨ
Эхлэх үнэ
5'590'000₮

Хөх Хот – Жининь аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
980,000₮

Шанхай аялал /шууд нислэгтэй/

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'100'000₮

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'790'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
5,090,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал-Тэнгэрийн хаалга

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Ханой – Халонг Бэй

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,590,000₮

Singapore BLACKPINK

4 өдөр 3 шөнө
Эхлэх үнэ
6,250,000₮

Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000

G-Dragon Хонг Конг аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
7'250'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201