Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас мягмар гаригаас лхагва гаригт шилжих шөнө 22:10 цагт нисэж 03:10 цагт Хайкоу хотод газардана. Онгоцны буудал дээр ирэхэд хөтөч тосож зочид буудал руу хүргэн өгч амарна. Хайкоу хот нь Хятад улсын Хайнан мужийн нийслэл ба тус арлын хамгийн том хот юм.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Буудлаасаа гараад Хайкоу хотоос аяллын автобусандаа сууж Хайнан арлын үзэсгэлэнт Сармагчингийн вант улс-аар зочилж, өхөөрдөм сармагчнуудтай зургаа авахуулан, гайхалтай байгаль, орчинтой нь танилцах болно. Аяллаа үргэлжлүүлэн автобусандаа сууж Саняа хот руу хөдөлнө.
Буудалдаа ирж өрөөгөө хүлээж аваад оройн хоолоо идсэний дараа буудалдаа амарна. Оройг буудалтайгаа танилцан, усан санд орж замын алжаалаа тайлах боломжтой./ Оройн хоолтой/
Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж далайн сувдны дэлгүүр орно.
Дараа нь адал явдалт Номхон далайн завьтай аялалд гарна. Энэ аялал нь 3 цаг үргэлжилдэг бөгөө аялагч нар нэмэлтээр далай дээр тоглож хөгжилдөх боломжтой. Далай дээр тоглохоос гадна олон экстрем тоглоомуудтай учир тухайн өдрийг хөгжилтэй адал явдалтай өнгөрүүлнэ. Үүний дараа нисдэг тэргэнд сууж саньяа хотыг дээрээс тольдон харах болно.
Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Зугаа цэнгэл хэзээ ч зогсдоггүй Атлантис усан паркад өөрийн хүссэнээр байх боломжтой. Гулгаж үсрэх цамхаг /Посейдон цамхаг/ 85 метрийн өндөр 6 давхар бөгөөд бараг 3 минутын дотор усанд үсрэн орох боломжтой мөн гулгуураар гулгаж, хүүхдийн тоглоомуудад хүссэнээрээ сууж серфинг хийж бүхэл өдрийн турш Атлантис усан парк дээр хөгжилдөх боломжтой.
Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна. / Оройн хоолтой/
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.
Буудалдаа очиж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. боломжтой.
Буудалдаа очиж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.
Буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа уугаад 12 цагт буудлаа хүлээлгэн өгнө.
Буудлаасаа гараад Саняа хотоос аяллын автобусандаа сууж Хайкоу хот руу хөдөлнө. Зай нь 270км байдаг бөгөөд ойролцоогоор 3-4 цаг явна. Явах замдаа 1000 метрийн өндөр Шилэн гүүрэн дээр очиж гайхамшигт байгаль, үзэсгэлэнт дүр төрхийг сонирхоно.
Онгоц маань шөнийн 03:10 цагт Улаанбаатар хотын зүг хөөрөх тул нислэг хүртлээ дэлгүүр хэсэж, цагийг таатай өнгөрүүлэх боломжтой.
Аялагчдад нисдэг тэрэгтэй аялал бэлэглэнэ.
АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
-Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
-Онгоцны билет дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
-Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс, гар тээшний жинг 8 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
-Аяллын даатгалын хуудсыг цахим эсвэл хэвлэсэн байдлаар аяллын менежерээс авах;
-WeChat татаж аяллын групп чатанд орох;
-Хувийн эмийн сантай явах; / эм авч явах бол хаяг шошгитой байх, халууны лаа, гэдэсний эм, өвчин намдаах эм, наалт гэх мэт ачаанд хийхийг анхаарна уу!/
-Усан парктай аялалд явах бол усны хувцасаа бэлдэх,
-Цоожтой цүнх, чемодантай явах,
-Цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал,
– Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань) авч явах, Alipay, Hipay-р төлбөр төлж болно.
-Хавтгай 2 шонтой розетканд зориулсан залгууртай явах,
-Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно.
АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:
-Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ үргэлж биедээ авч явах;
-Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
-Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
-Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
-Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
-БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
-Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдолд аяллын агентлаг аяллыг хэвийн цааш үргэлжлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг солих эрхтэйг анхаарна уу.