Чингис Хаан олон улсын нисэх буудалд өглөө 06:00 цагт ирж бүртгэлээ хийсний дараа 08:00 цагт Улаанбаатараас Ханой хотын чиглэлд ниснэ.
12:00 цагт Ханой хотын нисэх буудалд хөтөч таныг тосон авч, зочид буудал руу хүргэнэ. Буудалдаа бүртгэл хийлгэж, өрөөндөө байрлаад амралт авна.
Ханой хотын ресторанд очиж, нутгийн онцлог хоол амтлан оройн зоогоо тухлан бариад буудалдаа буцаж ирж амарна.
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 10:00–10:30 цагийн хооронд Халонг руу хөдөлнө. Замдаа Вьетнамын хөдөө нутгийн үзэсгэлэнт байгаль, тосгонуудыг харж таашаах боломжтой.
2-3 цагийн аяллын дараа Халонгт хүрч, нутгийн амтат хоолоор өдрийн зоогоо барина. Хоолны дараа зочид буудалдаа очиж бүртгүүлэн амарч, аяллын ядаргаагаа тайлна.
15:30 цагаас хойш Бай Чэй арлын эрэг дээр чөлөөт цагаа өнгөрүүлж, далайн салхийг мэдэрч, зураг хөргөө татуулсны дараа ресторанд оройн хоолоо идээд буудалдаа буцаж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа 11:00 цагт Туан Чау боомт руу хөдөлнө. Замдаа орон нутгийн үзэсгэлэнт байгалиар аялан 1 цаг орчим яваад боомтод хүрнэ.
Өглөөний цайгаа уусны дараа 11:00 цагт Туан Чау боомт руу хөдөлнө. Замдаа орон нутгийн үзэсгэлэнт байгалиар аялан 1 цаг орчим яваад боомтод хүрнэ.
Буцах замдаа нар жаргах үдэшлэгт оролцон цай, амтат бялуугаар дайлуулж, хөгжим сонсон аяллын уур амьсгалыг мэдэрсний дараа 18:00 цагт буудалдаа ирж амарна.
Өглөөний цайны дараа зочид буудлаасаа гарч, Ханойн хамгийн том энтертайнмент цогцолбор болох Sun World Halong руу явна.
Тэнд бүтэн өдрийн турш кабел караар явж үзэсгэлэнт байгалийг дээрээс харах, усан паркт сэлж тоглох, олон төрлийн сэдэвт тоглоомоор зугаалах зэрэг хөгжилтэй үйл ажиллагаанд оролцоно. Өдрийн хоолыг нутгийн ресторанд тухлан иднэ.
Буудалдаа очиж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа ууж, буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Ханой хот руу хөдөлнө.
Замдаа нутгийн ресторанд өдрийн хоолоо иднэ. Ханойд ирээд Grand World цогцолборт очиж, Европ маягийн архитектур бүхий өнгөлөг хот доторх хотхонд аялна.
Ханой дахь буудалдаа ирж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу очин 13:00 цагт Ханой хотоос нисээд орой 19 цагт Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал дээр бууснаар бидний аялал өндөрлөнө.
Том хүн (+12 нас) – 3’590’000₮
Хүүхэд (2-12 нас) – 3’390’000₮
Нярай (0-2 нас) – 370’000₮