A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

ИСТАНБУЛ

ИСТАНБУЛ

Анталиягийн хувьд Турк улсын газар дундын тэнгисийн эрэг дээр байрладаг хамгийн том Олон Улсын далайн боомт бүхий метрополитан хотдэлхийн эртний түүхийн өв бүхий дурсгалт газрууд болон үзэсгэлэнтэй байгалийн тогтоцтой учраас олон сая жуулчдын анхаарлыг татдаг гэдгээрээ онцлогтой. Тухайлбал тус нутагт Алдарт Апполоны сүмээс авахуулаад Дэлхийн байгаль, түүхийн хосгүй өв болох Памуккале, Эртний хот Хераполис зэрэг маш олон нүд баясгам зүйлсийг үзэх боломжтой.
Истанбул юугаараа онцгой вэ?
Истанбул нь олон зууны турш дэлхийн томоохон эзэнт гүрнүүдийн төв байжээ. Өнөөдөр хотын гудамжаар алхахад Зүүн Ромын үеийн барилга, Османы үеийн сүм, ордон, хуучны захын хажууд орчин үеийн кафе, худалдааны төв, метро, урлагийн галерей зэрэгцэн оршдог.
Хотын хуучин төв болох Султанахмет болон Түүхэн хойг нь Истанбулд анх удаа очиж байгаа аялагчдын хамгийн түрүүнд үзэх хэсэг. Hagia Sophia, Blue Mosque, Topkapı Palace, Basilica Cistern зэрэг хамгийн алдартай газрууд энд хоорондоо алхах зайд байрладаг.
ИСТАНБУЛД ЮУ ИДЭХ ВЭ?
Истанбулын аяллын бараг тал нь хоол гэж хэлж болно. Хотын хоолны соёл нь Туркийн олон бүс нутгийн хоолыг нэг дор цуглуулсан байдаг.
Турк өглөөний цай – Kahvaltı нь зүгээр нэг нэг таваг хоол биш. Бяслаг, чидун, өндөг, улаан лооль, өргөст хэмх, чанамал, зөгийн бал, kaymak, simit, талх, цай зэрэг олон жижиг таваг ширээн дээр зэрэг ирдэг.
Simit бол гүнжидийн үртэй цагираг хэлбэрийн талх. Гудамж, метро, усан онгоцны буудал гээд хаа сайгүй харж болно.
Döner kebab бол Истанбулын хамгийн түгээмэл street food-уудын нэг.
Balık ekmek буюу загасны сэндвичийг Eminönü, Karaköy эсвэл Kadıköy орчим Босфорын эрэг дээр идэхэд хамгийн тохиромжтой.
Kumpir – том төмсийг масло, бяслагтай хольж дээрээс нь хүссэн орцоо нэмдэг хоол. Ortaköy хамгийн алдартай.
Midye dolma – амталсан будаагаар дүүргэсэн дун. Дээр нь нимбэг шахаж иднэ.
Мөн baklava, Turkish delight, Turkish coffee, Turkish tea-г туршиж үзэхэд тохиромжтой. Истанбулын гастрономийн соёлд Турк цай, кофе, баклавагаас эхлээд kebab, köfte, meze хүртэл өргөн сонголт байдаг.




Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201