Натранг хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсний дараа аяллын хөтөч, жолооч угтан авч, зочид буудал руу хүргэнэ. Зочид буудалдаа бүртгэлээ хийж, өрөөндөө байрлаад оройн хоолоо идээд чөлөөт цаг өнгөрүүлнэ.
Өглөөний цайны дараа аялалдаа гарна.
Нячанг хотын төвийн аялал хийж, хотын өнгө төрхийг сонирхоно. Үүний дараа өдрийн хоолоо идээд Нячанг хотын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Yang Bay хүрхрээг зорин хөдөлнө. Байгалийн ногоон орчин, сүрлэг хүрхрээний үзэсгэлэнг сонирхож, цэвэр агаарт алжаалаа тайлангаа мартагдашгүй дурсамж бүтээгээрэй. Мөн нутгийн уугуул иргэдийн өвөрмөц соёл, уламжлалтай танилцаж, халуун рашаанд орон амрах боломжтой.
Өдрийн аяллын хөтөлбөрөө дуусгаад оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа буцаж очин амарна.
Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна.
VinWonders парк нь бүх насныханд зориулсан зугаа цэнгэл, адал явдлын цогцолбор. Сэтгэл хөдөлгөм тоглоом, усан парк, зэрлэг амьтдын хүрээлэн зэрэг олон төрлийн үзвэрийг нэг дороос мэдрэх боломжтой. Өдрийн хоолыг аяллын хөтөлбөрийн дагуу зооглоно.
Орой нь Вьетнам үндэсний оройн хоол зооглож, өдрийн аяллаа дурсамжтайгаар өндөрлөнө. Үүний дараа зочид буудалдаа буцаж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Нячангийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Hon Mun арал руу хөдөлнө. Тунгалаг цэнхэр далай, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тус арал дээр нэмэлт төлбөр төлөн snorkeling буюу тусгай маск, сэлүүр ашиглан далайд шумбаж, өнгө өнгийн загас, шүрэн тогтоцыг сонирхох боломжтой. Үүний дараа хоёр дахь арал болох Hon Tam арал руу аяллаа үргэлжлүүлж, өдрийн хоолоо иднэ. Мөн Mud Bath буюу шавран банн болон усан массажид хамрагдан, алжаал ядаргаагаа тайлж, далайн эргийн үзэсгэлэнт орчинд тав тухтай амарна. /өдрийн хоолтой/
Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ
Өглөөний цай уугаад өрөөгөө хүлээлгэн өгнө.
Нисэх онгоцны буудалд хүргүүлж, Улаанбаатар руу нисэж газардсанаар бидний аялал өндөрлөнө.