A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Хайнан аялал /Саняа шууд нислэг/

Хугацаа
9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
3'390'000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • 11 сарын 11, 18, 25 /Phoenix Resort 5 одтой/: Том хүн - 3'690'000 Хүүхэд - 3'290'000
  • 11 сарын 11, 18, 25 /Phoenix Resort+Paxton Hotel хосолсон/ : Том хүн - 3'390'000 Хүүхэд - 2'790'000
  • 12 сарын 02, 09 /Phoenix Resort 5 одтой/: Том хүн - 3'790'000 Хүүхэд - 3'590'000
  • 12 сарын 02, 09 /Phoenix Resort+Paxton Hotel хосолсон/: Том хүн - 3'390'000 Хүүхэд - 3'090'000
  • 12 сарын 16, 23, 30 & 01 сарын 06, 13 /Phoenix Resort 5 одтой/: Том хүн - 4'690'000 Хүүхэд - 3'790'000
  • 12 сарын 16, 23, 30 & 01 сарын 06, 13 /Phoenix Resort+Paxton Hotel хосолсон/: Том хүн - 3'990'000 Хүүхэд - 3'490'000
  • ӨДӨР 1: УЛААНБААТАР-САНЯА
    • ОРОЙ:

      21:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд цуглан, үдэгчээс аяллын талаарх мэдээлэл авна. 21:50 цагт бүртгэлээ хийлгэж, 23:50 цагт Хүннү Эйр компанийн шууд нислэгээр Улаанбаатараас Саньяа хотыг зорин ниснэ.04:50 цагт Саньяа хотын Финикс олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хөтөчтэй уулзан буудалдаа хүргүүлж амарна.

  • ӨДӨДР 2: ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цай

    • ӨДӨР:

      Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ

    • ОРОЙ:

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 3: ЯАНОДА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цайгаа ууна.

    • ӨДӨР:

      Товлосон цагт цугларч, автобусандаа суун аяллаа эхлүүлнэ. Хятадын уламжлалт цайны соёлтой танилцаж, алдарт Кунг Фу цайны ёслол болон цайны амталгаанд оролцоно. Байгалийн үзэсгэлэнт Яанода ойн паркаар аялж, халуун орны өтгөн ой, уулын өвөрмөц тогтоцтой танилцан, байгальд дунд зугаална. Мөн хүсвэл нэмэлт төлбөрөөр шилэн гүүрээр (98 юань) алхах, 12 төрлийн экстрэм тоглоом туршиж үзэх, уулнаас завиар гулгаж буух зэрэг адал явдалт үйлчилгээнүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой. Экстрэм тоглоом болон завиар гулгах үйлчилгээний үнэ 90–398 юань байна.

    • ОРОЙ:

      Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

  • ӨДӨР 4: САНЯА ХОТ УСАН ОНГОЦТОЙ АЯЛАЛ
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж аварга загасны аж ахуйтай танилцана.

    • ӨДӨР:

      Дараа нь адал явдалт Номхон далайн завьтай аялалд гарна. Энэ аялал нь 3 цаг үргэлжилдэг бөгөө аялагч нар нэмэлтээр далай дээр тоглож хөгжилдөх боломжтой. Далай дээр тоглохоос гадна олон экстрем тоглоомуудтай учир тухайн өдрийг хөгжилтэй адал явдалтай өнгөрүүлнэ. Үүний дараа нисдэг тэргэнд сууж саньяа хотыг дээрээс тольдон харах болно.

    • ОРОЙ:

      Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

  • ӨДӨР 5: ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цайгаа ууна.

    • ӨДӨР:

      Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ

    • ОРОЙ::

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 6: АТЛАНТИС УСАН ПАРК
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цай

    • ӨДӨР:

      Зугаа цэнгэл хэзээ ч зогсдоггүй Атлантис усан паркад өөрийн хүссэнээр байх боломжтой. Гулгаж үсрэх цамхаг /Посейдон цамхаг/ 85 метрийн өндөр 8 давхар бөгөөд бараг 3 минутын дотор усанд үсрэн орох боломжтой мөн гулгуураар гулгаж , далайн шуурга салхи бороо үзэж, хүүхдийн тоглоомуудад хүссэнээрээ сууж серфинг хийж гэр бүлийн бүх гишүүд хүссэнээрээ бүхэл өдрийн турш Атлантис усан парк дээр хөгжилдөх боломжтой.

    • ОРОЙ:

      Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

  • ӨДӨР 7,8:
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цай

    • ӨДӨР:

      Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

    • ОРОЙ:

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 9: САНЯА-УЛААНБААТАР
    • ӨГЛӨӨ:

      Өглөөний цай

    • ӨДӨР:

      2138 метрийн өндөрт байрлах кабель кар-аар зорчин, Саньяа хотын үзэсгэлэнт байгаль, уулын панорам үзэмжийг тольдох Fenghuangling Sea Oath уулын байгалийн цогцолборт газраар аялна. Өндрөөс хот болон далайн үзэсгэлэнт төрхийг харан, аяллынхаа сүүлийн өдрийн дурсамжийг бүтээнэ.

    • ОРОЙ:

      19:30 цагт Саньяа Финикс олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж, бүртгэлээ хийлгэнэ. 22:05 цагт Улаанбаатар хотыг чиглэн нисэж, 03:05 цагт эх орондоо газардсанаар бидний дурсамж, адал явдлаар дүүрэн аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:

  • Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
  • Хамаатан болон найзынхаа хүүхдийг авч явах бол заавал төрсөн эцэг, эхээр нь итгэмжлэх хийлгүүлж авч явах;
  • Онгоцны тийз дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
  • Онгоцоор аялахад ачаа тээшний жинг 20 кг-ээс хэтрүүлэхгүй байх; гар тээш 7 кг
  • WeChat эсвэл FB чатаар аяллын групп чатанд орох;
  • Хувийн жижиг эмийн сантай явбал сайн;
  • Усан парктай аялалд явах бол усны хувцсаа бэлдэх;
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гуталтай явах;
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань), Alipay, Wechat татаж ашиглаж болно;
  • Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур бэлдэх;
  • Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно;
  • Бага насны хүүхэдтэй бол хөнгөн жижиг тэрэгтэй явах

АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:

  • Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ биедээ авч явах;
  • Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
  • Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
  • Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
  • БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
  • Мофед унах бол анхаарал болгоомжтой зөвхөн насанд хүрсэн хүн унах /Насанд хүрээгүй хүн мофид унахыг хориглоно/; Мопедноос болж гэмтэж, бэртэх нь даатгалын буцаан олголтод хамрагдахгүй болно.
  • Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдол нь аяллын агентлагаас үл хамаарах нөхцөл байдал болно. Ийм тохиолдол гарвал аяллын агентлаг зочид буудал авч өгөх эсвэл ямар нэгэн төлбөр төлөхгүй болохыг анхаарна уу!

УСАН ПАРКИЙН САНАМЖ:

  • 70 наснаас дээш насныхан гадаад паспортоо үзүүлж орно.
  • Насанд хүрээгүй хүүхдийг 18-69 насны харгалзах хүнтэй нь хамт оруулна.
  • Нэг хүн 2 хүүхэд эсвэл нэг насанд хүрсэн хүн гэх мэт … харгалзах хүнтэй оруулна.
  • Аялагч хувийн шалтгаанаар цуцалсан бол тасалбар буцаан олгогдохгүй.
  • Парк доторхи усны ачлуур хураамжтай тул аялагчид алчуураа өөрсдөө бэлдэж ирэх алчуур – 30 юань, шүүгээ ашиглаж болох бөгөөд жижиг нь 30 юань , том шүүгээ нь 50 юаны төлбөртэй.

Аяллын зураг


Натранг аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
3'990'000

Хайнан аялал /Саняа шууд нислэг/

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
3'390'000₮

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'290'000₮

БЭЭЖИН & ТЯНЬЖИН АЯЛАЛ

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2,890,000₮

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
4'790,000₮

Хөх хотын шинжилгээтэй аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
880'000₮

Шанхай-Жанжиажэ аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3'660'000₮

ШАНХАЙ-ХАНЖОУ АЯЛАЛ

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
3'220'000₮

Чунчин аялал

9 өдөр 8 шөнө
Эхлэх үнэ
2,190,000

Египет аялал

8-ӨДӨР 7-ШӨНӨ
Эхлэх үнэ
4’990’000₮

Хөх Хот – Жининь аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
980,000₮

Шанхай аялал /шууд нислэгтэй/

6 ӨДӨР 5 ШӨНӨ
Эхлэх үнэ
2'890'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал-Тэнгэрийн хаалга

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'650'000₮

Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000

Дананг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4'990'000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201