Энэ өдөр аялагчид маань 15:30 цагт вокзал дээр ирсэн байна. 16:10 цагт галт тэргэнд сууж эхэлнэ. 16:40 цагт галт тэргэнд суугаад маргааш нь 07:20 цагт Замын Үүдэд очно.
Маргааш нь 07:30 цагт Замын-Үүдээс Эрээн хот хүртэл автобусанд сууж Эрээн хотод орно.
Эрээн хотод орж ирээд аялагчид өөрсдийн зардлаар өдрийн хоолоо иднэ. Дараа нь Хөх хот руу автобусаар явна.
Хөх хотод ирсний дараа 21:25 цагт Чунчин хот руу ниснэ. Чунчин хотод 23:50 цагт ирээд буудал руугаа явж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотын амьтны хүрээлэн рүү явна. Энэхүү хүрээлэн нь Улсын АААА зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд Хятадын шилдэг 10 амьтны хүрээлэнгийн нэг юм. Нийтдээ 230 төрлийн 4000 гаруй амьтан амьдардаг бөгөөд тэдгээрийн 80% нь ховор хамгаалалттай амьтад юм. Үүнд: Панда, бар заан, сармагчин, анааш, фламинго зэрэг олон төрлийн амьтад байдаг.
Чунчин хотын алдартай хамгийн орчин үеийн архитектур уран хийцтэй том худалдааны төвөөр орж танилцна. Энэхүү төслийн барилга нь 420,000м² талбай бүхий хот суурин газрыг байгалийн цогцолбортой хослуулсан бөгөөд 42 метрийн өндөр тааз, 300 зүйлийн 70,000 ургамал, шилэн бөмбөгөр оройтой тул гаднаас саадгүй нар гэрэлтдэг. Мөн 25 метрийн өндөр дотор хүрхрээ, дүүжин тэнгэрийн зам багтдаг. Энэхүү худалдааны төв нь 2021 оны 4 сарын 23 ны өдөр нээлтээ хийсэн юм. Лицзиба хөндлөн төмөр замын метронд суун Чунчины 2-р метроны шугамын онцлогийг үзэх юм. Чунчин хотод ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой үзвэрийн нэг бөгөөд газарт-галт тэрэг барилгын дунд орж ирж буй гайхамшигт дүр зургийг харж болно. Дараа нь дайны ялалтын дурсгалын хөшөөг үзэж сонирхоно. Энэхүү хөшөө нь Японы эсрэг дайнд зориулан босгосон “Чөлөөлтийн хөшөө” юм.
Мянган жилийн өмнөх хуучин чулуун гудамж болон орчин үеийн соёлын хослолыг үзэх юм. Мөн энэхүү гудамжинд эртний болон орчин үеийн олон бэлэг дурсгалууд худалдаалагддаг байна. Энэ өдрийн сүүлийн үзвэр болох алдарт Хуньяадуны шөнийн үзэмжийг гаднаас нь харж, зураг хөргөө даруулан шөнийн хотыг үзэх юм. Үүний дараа буудал руугаа явж, алжаалаа тайлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа автобусанд суун Чунчин хотын далайн аквариум үзэхээр явна. Энэхүү аквариум нь Ширэнгэн ойн амьтад болон Далайн амьтад гэсэн үндсэн 2 хэсэгтэй. 500 гаруй төрлийн 50,000 гаруй далайн болон цэнгэг усны амьтадтай. Үүнд: акул, оцон шувуу, Хятадын хилэм загас, шүрэн хад, халуун орны загас зэрэг олон төрлийн амьтдыг дэргэдээс нь үзэх боломжтой.
Чунчин хотын усан парк руу явна. Энэхүү усан парк нь Канадаас импортлогдсон 26 усан гулсуур, 18 төрлийн усан тоглоом, үзвэрүүдтэй байна. Мөн бүх насныханд тохирсон гэдгээрээ онцлог юм.
Орой нь буудал руугаа явж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Чунчин хотод очиж үзэх боломжтой газруудаар аялах болон шоппинг хийж цагийг өнгөрүүлэн амарна.
Өглөөний цайгаа уусны дараа 11 цагт Чунчин хотын нисэх онгоцны буудал руу явна.
13:30 цагт Хөх хот руу нисээд 16:00 цагт Хөх хотод ирнэ.
Хөх хотод ирээд аялагчид буудал руугаа явж амарна.
Эртлэн босож өглөөний цайгаа уусны дараа Эрээн хот руу автобусаар явна. Эрээн хотод ирээд буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай ба Зээл дэлгүүрээр хэсэж худалдаа хийх боломжтой.
14:00 цагт цугларч хил гарах унаанд сууж Замын-Үүд орно.
18:05 цагт галт тэрэг Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
09:20 цагт Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд ирснээр аялал өндөрлөнө.
7 сарын 9 -Том хүн 2,390,000, хүүхэд 2,150,000
7 сарын 19, 26- Том хүн 2,550,000, хүүхэд 2,350,000
АЧААНЫ ТЭЭШ – Хөх хот-Чунчин 10кг, Чунчин-Хөх хот 10кг
Онцгой анхааруулга:
Хөтөлбөрт орсон тасалбарууд: