Өглөөний 05:00 цагт олон улсын нисэх онгоцны буудалд цугларч аяллын дэлгэрэнгүй мэдээллийг авч үргэлжлүүлэн 08:00 цагт хөөрөөд 11:30 цагт Жанжиажие хотод газардана. Хил гааль нэвтэрсний дараагаар аяллын хөтөч тосч аваад Чунчин хот руу хурдны галт тэргээр явна. /Ойролцоогоор 2 цаг 45 минут/. Чунчин хотод ирээд зочид буудалдаа өрөөгөө хүлээн аваад аян замын алжаалаа тайлан амрах болно.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Чунчин хотын хамгийн том амьтны хүрээлэн /250+орчим амьтад байдаг/-д зочилно. Хамгийн алдартай нь 🐼 хулсны баавгай (panda). Үүний дараагаар өдрийн хоолоо зооглоно. Kuixing Building Хотын онцлог болсон төв талбай. Hongya Cave Уулын энгэр дагуу баригдсан, уламжлалт Хятадын хэв маягтай олон давхар худалдаа, зоог, аялал жуулчлалын цогцолбор. Оройн гэрэлтүүлэг асах үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг тул Чунчингийн хамгийн алдартай үзвэрүүдийн нэг юм. Зураг авах хамгийн алдартай spot. LongmenHao Old Street Хуучны архитектур уламжлалт барилгууд хадгалагдан үлдсэн түүхэн гудамж + орчин үеийн кафе, дэлгүүрүүд. Эндээс Хөх мөрөн болон хотын өнгө үзэмжийн хослолыг харах боломжтой.
Jiefangbei Monument Чунчингийн төв, чөлөөлөлтийн дурсгалын хөшөө бөгөөд хотын хамгийн алдартай төв талбай юм. Оройн хоол идсэний дараагаар шоппинг хийх боломжтой
Өглөөний цайгаа ууна.
Энэхүү өдрийг аялагчид өөрийн хүссэнээр shopping хийж, амарч өнгөрүүлэх боломжтой.
Буудалдаа амарна.
Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараагаар хурдны галт тэргээр Жанжиажэ хот руу хөдөлнө.
Өдрийн хоолоо зооглосны дараа “Тэнгэрийн хаалга”-ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнээс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн дүүжин зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.
Зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа ууна.
Үүний дараа Аватар уул буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн Жанжиажэ Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн хамгийн урт цахилгаан шатаар дээш өгсөж “Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялна). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.
Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа ууна.
Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нийт өндөр нь газраас 300 метрийн өндөрт байрладаг. Нийт 436м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
Оройн хоолоо идээд буудалдаа амарна.
Өглөөний цайгаа ууна.
Энэхүү өдрийг аялагчид өөрийн хүссэнээр shopping хийж, амарч өнгөрүүлэх боломжтой.
Буудалдаа амарна.
Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
Энши хотоос 12:30 цагт Улаанбаатар хот руу ниснэ.
16:00 цагт Улаанбаатар хотод газардсанаар бидний аялал өндөрлөнө.
АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР: