Чингис хаан олон улсын нисэх буудалд нислэгээс 3 цагийн өмнө ирж бүртгэлээ хийсний дараа Алмати руу шууд ниснэ. Бид Алмати хотод 11:40-д газардана.
Өглөөний цайгаа уугаад Энх тайвны хот болох Шарм Эль Шейхээр зочилно. Шарм Эль Шейхийн хамгийн алдартай, бэлгэ тэмдэг болсон газруудыг багтаасан аялал байх болно.
Хотын хуучин захаар зочилно. Уламжлалт араб уур амьсгалтай, өнгөлөг дэлгүүрүүд, дурсгалын зүйлс, амттай хоол, сүрлэг сүмээрээ жуулчдын заавал үзэх дуртай газар юм. Үүний дараа Genena City худалдааны төв-д түр зогсолт хийж Наамэ булангийн гайхалтай үзэмжийг өндөрлөгөөс харж болох үзэсгэлэнтэй газарт зочилно. Soho Square-д амьд хөгжим, дуучдын үзүүлбэртэй тансаг ресторан, баар, кафе зэргээр боломжтой.
Оройг чөлөөтэй өнгөрүүлэх ба хоттой танилцах боломжтой.
Өглөөний цайгаа ууна.
Цөл болон гүн тэнгисийн гайхамшигт газруудаар өнгөрөөх боломжтой. Аялалд Өнгөт Каньон, Цэнхэр Нүх, өдрийн хоол болон Дахабын худалдааны аялал багтсан. Энэ өдөр бид жийп машинаар сафари аялал хийж мөн тэмээ унах гэх мэт олон сонирхолтой үзвэрийг үзнэ.
Орой буудалдаа ирж, оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа уугаад 5000 жилийн түүхийг хадгалаж үлдсэн, гайхамшигт Каирын зүрх рүү аялах мартагдашгүй аялалдаа мордоно. Каирт хүрэлцэн ирсэнээр хамгийн эхний зогсоол бол Дэлхий дээрх занданшуулсан шарил, тэдгээрийг илтгэх эд өлгийн зүйлсээр хамгийн баялаг дэлхийд цор ганц музей болох Египет Улсын Үндэсний музейгээр зочлох болно.
Дараа нь жинхэнэ Египет ресторан дахь амтат өдрийн хоолоор тухлан, нутгийн онцгой амтыг мэдрээрэй. Гизагийн пирамидууд болон тэднийг сахин хамгаалагч хэмээдэг алдарт Сфинксийн хөшөөг үзнэ. Хүн төрөлхтний инженерчлэлийн гайхамшгийг гэрчлэх аугаа пирамидуудыг үзэх болно.
Орой хоолоо идээд буудалдаа ирж, оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа ууна.
“Египетийн Мальдив” гэгддэг цагаан элсэт далайн эргээр завьтай аялал хийх бөгөөдцав цагаан элс, тунгалаг цэнхэр, дулаахан тэнгисээрээ алдартай. Үнэхээр диваажингийн мэт сэтгэгдэл төрүүлж, мартагдашгүй, сэтгэл татам аяллыг танд бэлэглэнэ. Рас Мохаммед үндэсний парк бол Египетийн бахархал. Энэ нь Синайн хойгийн урд хэсэгт, Шарм Эль Шейхээс баруун өмнө зүгт 25 км-ийн зайд байрладаг. Улаан тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бөгөөд өмнөд хэсэг нь дэлхийн шилдэг 10 шумбалтын газарт тооцогддог.
Орой буудалдаа ирж, оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа ууна.
Энэ өдрийг та өөрийн хүссэнээрээ шоппинг хийж далайн эргээр зугаалах боломжтой.
Орой хоолоо идээд буудалдаа оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа ууна.
Алмати хот руу ниснэ.
Алтами хотод хоноглоно.
Бид 12:00 цагаас Алмати хотоос хөөрнө.
Улаанбаатарт бууснаар бидний аялал өндөрлөнө.
📍 05 сарын 12
📍 05 сарын 19
📍 05 сарын 26