Энэ өдөр нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотоос Шанхай хот руу ниснэ. УБ хотоос 13:00 цагт нисээд 16:45 цагт Шанхай хотод бууна. Аялагчдыг тосч аваад халуун рашаан цогцолбор луу явна. Тэнд оройн хоолоо идээд амарна.
Өглөөний цайгаа уугаад энэ өдрийн аялалдаа гарна.
Хятадын Шанхай хотод байрлах томоохон амьтны хүрээлэн бөгөөд олон төрлийн ховор амьтдыг хамгаалж, олон нийтэд үзүүлдгээрээ алдартай. Тус парк нь ялангуяа аварга панда, бар, анааш зэрэг амьтдаараа жуулчдын сонирхлыг их татдаг. Мөн ногоон байгууламж сайтай, тайван орчинтой тул гэр бүл, жуулчдад амарч зугаалахад тохиромжтой газар юм. / Өдрийн хоолтой/
Буудал руугаа явж амарна.
Өглөөний цайгаа уугаад энэ өдрийн аялалдаа гарна.
Хуанпу мөрнөөр завиар аялж цагийг өнгөрөөнө. дараа нь Шанхайн хамгийн алдартай шашны газар болох Чэнхуан сүмийг үзнэ. Юйюань цэцэрлэгт хүрээлэнг гаднаас нь үзэж байгалийн сайхныг мэдэрнэ. Үүний дараа алдарт Нанжин гудамжаар зугаалж цагийг өнгөрөөнө. “Хятадын хамгийн анхны худалдааны гудамж” гэгдэх энэхүү газарт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой.
Оройн хоолоо идсэний дараа Хуанпу мөрний эрэг дээрх Shanghai Bund хэсгээр зугаалж, өвөрмөц үзэмж бүхий газрыг үзэж сонирхоно. Орой нь буудал руугаа явж амарна. / Оройн хоолтой/
Өглөөний цайгаа ууна.
Энэ чөлөөт цагтай эсвэл алдарт Диснейлэндэд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. (Диснейлэнд орохоор бол хоол, унаа, хөтөч, тасалбарын зардал ороогүй болно)
Зочид буудал руу гаа явж амарна.
Өглөөний цайгаа ууна.
Та тухайн өдөр заавал дагах ёстой шахуу хөтөлбөргүй, өөрийнхөө хүссэнээр амарч, зугаалж, цагийг өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудал руу гаа явж амрана.
Энэ өдөр эртлэн босож Шанхай хотын нисэх онгоцны буудал руу явна. 07:50 цагт Шанхай хотоос нисээд 12:00 цагт Улаанбааатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.