A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Жанжиажие аялал

Хугацаа
10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • 04 сарын 12 - 04 сарын 22
  • 04 сарын 19 - 04 сарын 29
  • 05 сарын 03 - 05 сарын 13
  • 05 сарын 10 - 05 сарын 20
  • 05 сарын 17 - 05 сарын 27
  • ӨДӨР 1 : УБ - ЗАМЫН ҮҮД
    • Өглөө:

      Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 276-р гал тэргээр Замын Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.

  • ӨДӨР 2: ЗАМЫН ҮҮД - ЭРЭЭН
    • Өглөө:

      Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад 08:30 Замын Үүдээс - Эрээн явах автобусанд сууж хөдөлнө./40 мин өмнө автобусандаа суусан байна. / 2 улсын хил гаалийн ачааллаас хамаарч өдөр Эрээн хотод орж ирнэ. Эрээн хотод ороод 17:00 цаг хүртэл чөлөөтэй явна.

    • Орой:

      18:20 Эрээний онгоцны буудал руу автобусаар явна. /Shuttle bus/ 21:05 Эрээнээс Бугат хот руу ниснэ. 22:20 Бугатад буугаад буудалдаа орж амарна.

  • ӨДӨР 3 : БУГАТ - ЧАНГША
    • Өглөө:

      Бид өглөө тайван босож буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа чөлөөт цаг эхэлнэ.

    • Өдөр:

      Бугат хотоос 16:35 цагт Чангша руу нисээд 19:15 цагт бууна.

    • Орой:

      Оройн хоолоо зооглон буудалдаа орж амарна.

  • ӨДӨР 4 : ЖАНЖИАЖЭ - ТЭНГЭРИЙН ХААЛГА
    • Өглөө:

      Өглөөний цайны дараа Жанжиажэ рүү хөдлөх ба замдаа 5 цаг орчим явна.

    • Өдөр:

      Өдрийн хоолондоо ороод "Жанжиажэгийн сүнс" гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар юм. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131 м өндөр, 57 м өргөн, 60 м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар явж байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харан, уулын 99 нугачаатзамыг туулж, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. /3, 5 цаг/

    • Орой:

      Буудалдаа ирж амарна.

  • ӨДӨР 5 : ЖАНЖИАЖЭ- ЮАНЖИАЖЭ
    • Өглөө:

      Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад Ойн цэцэрлэгт хүрээлэн - Юанжиажэд ирж аяллаа үргэлжлүүлнэ.

    • Өдөр:

      Юанжиажэ: BaiLong шилэн лифтээр уул руу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр, гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно.

    • Орой:

      Оройн хоолоо зооглон буудалдаа орж амарна.

  • ӨДӨР 6 : ТИАНЗИ УУЛ- АЛТАН ТАШУУР ГОРХИ
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин " гэх тодотголыг өгсөн байна. Дараа нь хүсвэл нэмэлт АРВАН МИЛЬ ГАЛАРЕЙ-р төлбөртэйгөөр зочлох боломжтой.

    • Орой:

      Оройн хоолоо зооглон буудалдаа орж амарна.

  • ӨДӨР 7 : ХЯТАД ГРАНД КАНЬОН - ШИЛЭН ГҮҮР - ЧАНГША
    • Өглөө:

      Бид өглөөний цайгаа уугаад ачаа тээшээ зэхэн гарч Хятад үндэсний нутгийн цайны дэлгүүрээр зочилно.

    • Өдөр:

      Автобусандаа суун шилэн гүүрийг зорих болно. Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитектурч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. /30 минут/ Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр БАОФЕНГ НУУР болон ШАР ЛУУГИЙН АГУЙгаар зочлох боломжтой.

    • Орой:

      Оройн хоолоо зооглосны дараа Чангша хотруу буцаж зочид буудалдаа байрлана.

  • ӨДӨР 8 : ЧАНГША- БУГАТ
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Жүржийн арал руу аялалтай ба аялал ойролцоогоор 60 мин үргэлжилнэ.

    • Орой:

      20:20 цагт Чангшагаас нисээд 23:00 цагт Бугат хотод газардана. Бугатын айрпортын буудалд орж амарна.

  • ӨДӨР 9 : БУГАТ-ЭРЭЭН ХОТ НИСЛЭГ – ЗАМЫН ҮҮД -УБ
    • Өглөө:

      Өглөө 08:20 цагт Эрээн хот руу нисээд 09:25 цагт бууна. Эрээнд буугаад чөлөөт цаг эхэлнэ.

    • Өдөр:

      14:00 цагт Эрээнээс автобусаар Замын Үүд рүү хил гаалиар нэвтэрч Замын үүдэд орно.

    • Орой:

      Бид Замын Үүдээс 18:05 цагт Улаанбаатар хотын зүг 275-р гал тэргээр Нийслэл хотыг зорьсноор бидний баялаг аялал баяртайгаар өндөрлөх болно.

Аялалын үнэ

2,440,000₮ (Том хүн) | 2,050,000₮ (2+ нас – оргүй) | Үнэгүй (0-2 нас)

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

Аялалын зураг


Гуанжоу Canton Fair

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Тайланд аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4.390.000₮

Жининь аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
890,000₮

Бээжин аялал (шууд нислэгтэй)

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2'980'000₮

Фукуок аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
3,790,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тиз

Хайнан аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮