Улаанбаатар-Нарита чиглэлийн 07:30 цагийн шууд нислэгээр Япон улсыг зорино. 13:30 цагт Нарита онгоцны буудал дээр бууна. Хилийн шалганаар гараад 16:00 цагийн орчим манай хөтөч/ жолооч таныг тосож авна.
Токиогийн хамгийн өндөр SKY TREE цамхагт гарч хотыг дээрээс тольдон харна. Үүний дараа бид үндэсний хоол болох сүши зооглон сакэ болон өөр төрлийн архи виног амсах болно.
Буудалдаа ирж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Fuji San/ Фүжи уул, SHIRAITO FALLS Хөшиг мэт хүрхрээг үзэж дараагаар нь дэлхийн өвд багтсан OSHINO HAKKAI олон төрлийн загастай YMANAKAKO LAKE цэнгэг цөөрмийн хунт нуурыг үзэх боломжтой.
Япон улсын хамгийн том гэгдэх алдарт GOTENBA OUTLET-д шоппинг хийнэ. Үүний дараа бид Онсэн буюу халуун рашаанд алжаал ядаргаагаа тайлан буудалдаа амрах болно.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Shibuya зөрлөг Хачико нохойны хөшөө зэргийг үзэж дараа нь алдарт Асакуса дахь эртний сүмийг үзэн Япон улсын үндэсний хувцас болох Кимоно өмсөж зургаа татуулаад Shinagawa aquarium үзнэ.
Буудалдаа очиж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Солонгон гүүр, Эрх чөлөөний хөшөө, далай дээр баригдсан хиймэл Обайда арлыг үзээд Обайда арал дээр Madame Tussauds лааны тосон музей болон Team Lab лазер музейг үзэж сонирхоно.
Буудалдаа очиж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Та энэ өдрийг чөлөөтэй өнгөрөөнө. Эсхүл Токио хотын Диснейлэндээр аялах, шоппинг хийж чөлөөт өдрөө өнгөрүүлэх боломжтой.
Буудалдаа очиж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна. Ачаа бараагаа бэлдээд буудлаа хүлээлгэн өгч аялагчид замдаа өөрт хэрэгтэй эм тан болон гоо сайхны дэлгүүр орж болно.
Нисэх буудал руу явж Улаанбаатарын чиглэлд нисэн 6 цагийн дараа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууснаар аяллаа өндөрлөнө.
Аялагчид өөрсдөө сонгоно.
Санамж
1. Гадуур гарахдаа биедээ паспортоо авч явахыг зөвлөж байна.
2. Аяллын явцад өөрийн мөнгө, үнэт зүйлсээ заавал биедээ авч явахыг анхаарна уу. Группээс тусдаа салж гадуур гарахдаа заавал буудлын нэрийн хуудсыг авч явах.
3. Халуун рашаанд орвол зураг авч болохгүй хэт чанга дуу чимээ гаргахыг хориглоно.
4. Буудалдаа орохдоо буудлын эд зүйлс эвдэрсэн эсэхийг эхлээд шалгаарай. Хэрэвээ ямар нэгэн эд зүйлс эвдэрсэн тохиолдолд нэн даруй аяллын хөтөчдөө хэлж мэдэгдэнэ үү.