08:10цагт Тайландын Бангкок хотын зүг шууд ниснэ.(нислэг эхэлэхээс 2 цагийн өмнө 06:00 цагт Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгэхийг анхаарна уу.)
13:45 цагт Бангкок хотын Суварнабум ОУ-ын нисэх буудалд газардана. Манай аяллын баг та бүхнийг тосон авч Паттаяа арал руу хөдлөх болно.
Ойролцоогоор 140км замыг туулж байрлах буудлын өрөөгөө хүлээн аван амарна. Замдаа оройн хоолоо зооглоно.
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Паттаяа дах аялал эхлэх болно.
Энэ өдөр Тайланд үндэстний ардын урлагийн тоглолт, Зааны шоу, Үзэсгэлэнт цэцэгсийн хүрээлэн зэргийг үзнэ. Өдрийн хоолны дараа Эрдэнэсийн галлерейгаар зочилж, заан унаж өдрийн төгсгөлд 60 минутын турш Тай массажнд орж алжаал ядаргаагаа тайлах болно.
Тухайн өдрийн орой нь чөлөөт орой учир аялагчид Паттаяатай танилцаж, зугаалах боломжтойгоос гадна оройн хоолоо өөрийн зардлаар идэх болно.
Өглөөний цайны дараа бид бүхэн Шүрэн арлын аялалдаа гарна.
Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас өөрийн хүсэлтээр нэмэлт төлбөртэйгээр үйлчлүүлж болно. Өдрийн хоолоо шүрэн арал дээр иднэ.
Орой Ladyboy кабаре шоу үзүүлбэр үзнэ. Оройн хоолонд BBQ хот пот иднэ. Орой нь буудалдаа ирж амрах болно.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөргүй чөлөөт өдөр тул аялагчид Тайланд улсын Паттаяа хоттой танилцах, шоппинг хийх, далайн эргээр зугаалах зэргээр өөрсдийн тааваар өдрийг өнгөрөөх боломжтой.
Тайландын шөнийн хоттой танилцан гудамжны хоол, цэнгээнт клуб зэргийг сонирхохыг зөвлөж байна.
Өглөөний цайны дараа аяллаа эхэлнэ.
Сиам усан паркд тоглож олон янзын экстрим гулсуураар гулсаж цагийг хөгжилгэй өнгөрөөх болно. Түүний дараа могойн хүрээлэнгээр зочилж могойн шоу үзээд өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа Тайландын алдарт Дөрвөн нүүрт Будда хөшөөг үзэж сонирхох болно.
Тухайн өдрийн орой нь чөлөөт орой учир аялагчид Паттаяатай танилцаж, зугаалах боломжтойгоос гадна оройн хоолоо өөрийн зардлаар идэх болно.
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бангкок хот руу хөдөлнө.
Энэ өдөр бид The Grand Palace буюу Хааны ордноор зочилж дараа нь Маргад Буддагийн ордонг үзэж сонирхоно. Дараа нь дэлхийд алдартай бүхий л брендүүдийг нэг дор цогцлоосон тайландын хамгийн том ICOM SIAM худалдааны төвөөр зочилж шоппинг хийнэ.
Чао Прияа мөрнөөр Диннер Криуз усан онгоцоор аялан оройн зоог иднэ.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Энэ өдөр ямар нэгэн хөтөлбөргүй чөлөөт өдөр тул аялагчид Тайланд улсын Паттаяа хоттой танилцах, шоппинг хийх, далайн эргээр зугаалах зэргээр өөрсдийн тааваар өдрийг өнгөрөөх боломжтой.
Тайландын шөнийн хоттой танилцан гудамжны хоол, цэнгээнт клуб зэргийг сонирхохыг зөвлөж байна.
Өглөөний цайгаа ууна.
12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу хөдөлцгөөнө. 15:15 цагаас Бангкок - Улаанбаатар чиглэлд ниснэ
Суварнабум ОУ-ын Нисэх буудал руу хөдөлнө. Ингээд Бангкок – Улаанбаатар шууд нислэгт бүртгүүлэн дурсамж дүүрэн гайхалтай аялал маань өндөрлөх болно.