08:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цугларч бүртгэлээ хийлгэсний дараа 10:35 цагт Сингапурын зүг ниснэ.
18:00 цагт Сингапурт газардан зочид буудалдаа ирж бүртгүүлээд амарна.
Хүсвэл Clarke Quay буюу Азийн хамгийн том шоу, амралтын гудамжийг үзэх боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа 10:30 цагт буудлаасаа гарч Marina Bay Sands-ийн 57-р давхарт байрлах Sky Park Observation Deck дээрээс хотыг бүхэлд нь тольдон харах бөгөөд мөн Merlion Park дахь алдарт Merlion хөшөөтэй танилцана.
Өдрийн хоолоо идсэний дараа 16:00 цагт буудалдаа ирж амраад тоглолтдоо бэлтгэнэ.
18:00 цагт буудлаасаа гарч Singapore National Stadium-д хүрэлцэн очиж BLACKPINK “DEADLINE” тоглолтыг үзээд буудалдаа эргэн ирж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа хүссэнээрээ Сэнтоза арал дээр зочлох эсвэл дэлхийд цөөн тоотой байдаг Universal Studio-г сонгон зугаатай аялна.
16:00 цагт Siloso beach Rumors Club-д очиж далайн эргийн клубт хөгжилтэй цагийг өнгөрүүлнэ.
Далайн завьтай аялалд оролцоод буудалдаа буцаж ирэн амарна.
Өглөөний цайгаа уугаад алдарт Marina Bay Garden болон Orchard Road худалдааны гудамжинд чөлөөт аялал, шоппинг хийж өдрийг эхлүүлнэ.
Өдрийн турш чөлөөтэй аялж, хөтөч таны ачаа тээшийг буудлын түр хадгалалтын хэсэгт аюулгүй хадгална.
16:40 цагт буудалдаа ирж ачаагаа аваад 19:25 цагт Улаанбаатар хотын зүг нисэж, аяллаа өндөрлөнө.