Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. 15:00 – 22:00 Улаанбаатар – Фукуок шууд ниснэ. Вьетнам улсын Фукуок арлын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал
Өрөөгөө хүлээн авсны дараа буудалдаа амарна. / Оройн хоолтой/
Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана.
Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө. Grandworld аялал жуулчлалын цогцолбороор зочлон Италийн Вениц хотыг санагдуулам орчинд зугаалан, төрөл бүрийн урлагийн тоглолт үзэн цагийг гайхалтай өнгөрөөх боломжтой. Дараа нь өдрийн хоолоо иднэ. / Өдрийн хоолтой/
Орой нь буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна. / Оройн хоолтой/
Өглөөний цайгаа уугаад Вьетнамын хамгийн том амьтны хүрээлэн болох Safari Zoo Park руу явна.
Vinpearl Safari Zoo Park-д паркд хирс, анааш, тахь, тоть гэх мэт олон төрлийн амьтад байдаг ба зарим амьтдыг та бүхэн өөрийн гараар хооллох боломжтой нь үнэхээр сонирхолтой байх болно. Дараа нь өдрийн хоолоо иднэ. / Өдрийн хоолтой/
Sunset аялал жуулчлалын хотхонд очин Kiss Bridge гүүрнээс нар жаргахыг харж усны шоу үзүүлбэрээ үзээд , оройн хоолонд ороод буудал руугаа буцна. / Оройн хоолтой/
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Энэ өдөр та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой. Дараа нь өдрийн хоолоо иднэ.
Орой нь буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан хотоор зугаалж, шоппинг хийх далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлэх боломжтой.
Орой нь буудалдаа ирж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
09:00 – 18:40 Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Фукуок нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хот руу ниснэ.
4 одтой буудалтай Wyndham Garden
5 одтой буудалтай Wyndham Grand
АЯЛЛЫН САНАМЖ ЗӨВЛӨГӨӨ
АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР: