A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Круйз аялал

    Нүүр » Газраар болон онгоцоор
Хугацаа
10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • 05 сарын 8, 13, 18, 23, 28
  • Өдөр 1
    • Өдөр

      Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 16:40 цагт 276-р гал тэргээр Замын-Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.

  • Өдөр 2
    • Өглөө

      07:20 цагт Замын Үүд хотод буугаад хил гарах автобусанд сууна. Автобустайгаа цааш хөдлөн 09:00 цагт хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ. (энэхүү цаг гаалийн ачааллаас хамааран хойшилж болохыг анхаарна уу).

    • Өдөр

      Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авч өдрийн хоолоо иднэ. 14:00 цагт автобусанд суун Бээжин руу явна.

    • Орой

      Бээжин хот дахь буудалдаа хононо.

  • Өдөр 3
    • Өглөө

      Өглөө буудлаас автобус биднийг ирж аваад Тяньжин боомт руу хөдөлцгөөнө. Тяньжин хотод ирээд өглөөний цайгаа ууна. /аялагчид өөрсдөө/

    • Өдөр

      Усан онгоцны зогсоол дээр очин бүртгэлээ хийлгэн усан онгоцондоо суух болно. Үүний дараа усан онгоцны 9 давхарт ресторанд үдийн цайгаа ууснаар бидний гайхалтай аялал эхлэх болно.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 4
    • Өглөө

      Өглөөний цайгаа /буфет/ уусны дараа гаднах тансаг тавцан дээрх усан санд сэлж, хязгааргүй зугаа цэнгэлийг эдлэх боломжтой. /Гаднах усан сан нь өвлийн улиралд ажиллахгүй/

    • Өдөр

      Усан онгоцон дээрх гоёмсог чимэглэсэн худалдааны төвд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартай брэндүүдээс сонголтоо хийн, тансаг, гоёмсог театрт оройн оргил үед гайхалтай энтертайнмент хөтөлбөрүүдийг үзэж, аяллын амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 5
    • Өглөө

      Өглөөний 08:00цагт (Япон, Сасэбо арал) очих болно. Сасэбо хотод бууж эргийн аялал хийсний дараа усан онгоцондоо буцаж суун далайн аялалаа үргэлжлүүлнэ.

    • Өдөр

      15:00 цагт усан онгоц хөдлөнө. /Усан онгоц хөдлөхөөс 1 цагийн өмнө усан онгоцондоо суусан байх./ Усан онгоцон дээр аялалаа үргэлжлүүлнэ.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 6
    • Өглөө

      Өглөөний 08:00цагт (Өмнөд Солонгос, Чэжү арал) очих болно. Чэжү хотод бууж эргийн аялал хийсний дараа усан онгоцондоо буцаж суун далайн аялалаа үргэлжлүүлнэ.

    • Өдөр

      16:00 цагт усан онгоц хөдөлнө. /Усан онгоц хөдлөхөөс 1 цагийн өмнө усан онгоцондоо суусан байх/

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 7
    • Өглөө

      Энэ өдөр далайн аяллын чөлөөт өдөр байх болно. Та аяллын хөлөг онгоцны тансаг байгууламжыг үзэж, тэнгис, тэнгэрийн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой.

    • Өдөр

      Та бүхэн тавцангийн сандал дээр өдрийн цайны цагийг зугаатай өнгөрөөж, оройдоо караокед дуулан, диско орж , кино театрт кино үзэх боломжтой. Та бүхэн сонирхолтой, баялаг үйл ажиллагааг хүссэнээрээ хослуулж болно.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 8
    • Өглөө

      Энэ өдөр бидний буцах өдөр тул өглөө эрт 08:00 цагт Тяньжин боомт дээр бууна.

    • Өдөр

      14:00цагт унтлагын автобусандаа суун Эрээн хотын зүг хөдлөх болно.

    • Орой

      Автобусандаа хононо.

  • Өдөр 9
    • Өглөө

      Өглөөний цайны дараа чөлөөт хөтөлбөртэй.

    • Өдөр

      12:00 цагт зочид буудлаа хүлээлгэн өгөөд Замын-Үүдрүү хөдөлнө. Замын-Үүдээс 18:05 цагийн галт тэргэнд сууна.

    • Орой

      Галт тэргэндээ хононо.

  • Өдөр 10
    • Өглөө

      Өглөө 09:20 цагт Улаанбаатарт бууснаар аялал өндөрлөнө.

Аялалын үнэ

Аялалд багтсан зүйлс

  • Аяллын хөтөч
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Тосох үйлчилгээ
  • Усан онгоцон дээрх үзвэр үйлчилгээ (тоглоомын төв, бассейн, театр, фитнес г.м)
  • 2 хүний тагттай өрөө
  • Улаанбаатар – Замын Үүд 2 талын галт тэрэгний тасалбар /купе/
  • Замын Үүд – Эрээн автобусны 2 талын тасалбар
  • Эрээн - Тяньжин унтлагын автобусны 2 талын тасалбар
  • Чежү болон Фукоука хотын өдрийн аялал

Аялалд багтаагүй зүйлс

  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Солонгос, Японд буухдаа өдрийн хоолыг аялагч нар өөрсдөө төлнө
  • Зам зуурын хүнсээ аялагчид өөрсдөө авна
  • Усан онгоцон дээрх согтууруулах ундааны зүйлс
  • Усан онгоц дээрх дата сим
  • Өрөө үйлчилгээний төлбөр 720 юань / 5 хоногийн /
  • Японы хилээр нэвтрэх хураамж 1000 иен

Мэдээлэл

Аялалын зураг


Гуанжоу Canton Fair

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Тайланд аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4.390.000₮

Жининь аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
890,000₮

Бээжин аялал (шууд нислэгтэй)

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2'980'000₮

Фукуок аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
3,790,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тиз

Хайнан аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮