Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 16:40 цагт 276-р гал тэргээр Замын-Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.
Өглөө 07:20 цагт Замын-Үүдэд буугаад манай гэрээтэй Замын-Үүдээс - Эрээн явах автобусанд сууж хилээр гарна.
БНХАУ-ын Эрээн хотоос манай жолооч тосон авч өдрийн хоолоо идээд Эрээн хотын зээлээр шоппинг хийж болно.
Орой 18 цагт онгоцны буудал руу хөдлөн Эрээн - Бээжин чиглэлийн нислэгээр Бээжин хотод 22:30 цагт очно. Онгоцны буудлаас манай жолооч тосон авч зочид буудал руу хүргэж өгнө.
Өглөөний цайгаа уугаад Цагаан хэрэм рүү автобусаар явна. (Хотын төвөөс 70 км зайтай) Ойролцоогоор 15:30 цагт Бээжингийн төвд буцаж ирнэ. Хятадын ард түмний үндэсний эв нэгдэл, бахархлын бэлгэдэл болсон бүтээн байгуулалт тэднийг өөрсдийн өв соёлоороо бахархаж, дэлхийд өөрийн байр сууриа бататгах хүсэлтэй байгааг илэрхийлэх маш том хэрэгсэл ч болдог байх нь. 20,000 км урттай, уул, тал хөндий, цөлийг туулан урагшлах аварга том луу мэт дүрэлзсээр байдаг. Цагаан хэрэм бол чулуу чулуугаар, тоосго тоосгоор, сая сая хүний хөдөлмөрөөр бүтсэн түүхэн дурсгал.
Өдрийг чөлөөтэй өнгөрөөж Ванфужин гудмаар шоппинг хийж хотоор зугаалж болно.
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад Universal Studios руу метрогоор хөдөлнө.
Энэ өдөр Хятадын хамгийн том зугаа цэнгэлийн парк болох “Универсал Студио”-той танилцан, өдрийн турш тоглож өдрийг зугаатай өнгөрөөх болно. Универсал Студио нь ойролцоогоор 64га (150акр) талбайг эзэлдэг. Тус парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодорсон бөгөөд нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой, хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг. Хятад улсын аялал жуулчлалын гол бүс болоод буй энэхүү парк нь Харри Поттер ба шидтэний ертөнц, Минионуудын ертөнц, Кунг Пу Панда ба гайхамшгийн ертөнц, Журрасик Ворлд, Марвелийн супер баатрууд Усны ертөнц, Холливудын өргөн чөлөө зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг.өглөөний цайгаа уугаад Бээжин Универсал явж бүтэн өдөржингөө тоглож зугаална. (Өдрийн хоол аяллын үнэд багтаагүй бөгөөд уух ус болон snack бэлдэж явах)
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа ууна.
Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон газрын ховор нандин амьтад байдаг 600 гаруй төрлийн 7000 гаруй амьтантай, 500 төрлийн 10 мянган далайн амьтантай хүрээлэнгээр зочилно. 15:00 - 20:00 хооронд Бээжингийн усан паркт очиж тоглоно.
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэн өгч онгоцны буудал явна.
Эрээнд 13:00 цагт автобус таныг тосно. Хил гарах унаандаа сууж Замын Үүдийг зорино.
Орой 18:00 цагт Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд сууна.
09:20 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.
Газар нислэг хосолсон аялал
Том хүн (+12 нас) 2,390,000₮ | Хүүхэд (2-12 нас) 1,890,000₮ | Нярай (0-2 нас) 720,000₮
АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
-Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
-Галт тэрэгний эсвэл онгоцны билет дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
-Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс, гар тээшний жинг 8 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
-Аяллын даатгалын хуудсыг цахим эсвэл хэвлэсэн байдлаар аяллын менежерээс авах;
-WeChat татаж аяллын групп чатанд орох;
-Хувийн эмийн сантай явах;
-Усан парктай аялалд явах бол усны хувцасаа бэлдэх,
-Цоожтой цүнх, чемодантай явах,
-Цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал, хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань) авч явах
-Хавтгай 2 шонтой розетканд зориулсан залгууртай явах,
-Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно.
АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:
-Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ үргэлж биедээ авч явах;
-Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
-Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
-Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
-Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
-БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
-Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдолд аяллын агентлаг аяллыг хэвийн цааш үргэлжлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг солих эрхтэйг анхаарна уу.