A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Бали аялал

Хугацаа
7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз
Улс
Аялалд гарах хугацаа
  • ӨДӨР 1 : УБ - БАЛИ
    • Нислэгийн цагаас шалтгаалан Индонези улсын Бали аралд газардахад нисэх онгоцны буудлаас хөтөч/жолооч тосон авч байрлах ресортд хүргэж ирнэ.

  • ӨДӨР 2: УБУД ТОСГОН
    • Өглөө:

      Гар урлал, алтан мөнгөн эдлэлийн дархадууд, газар тариалан, бурхдын ой сав гэгддэг Убуд тосгоны аялалд гарна.

    • Өдөр:

      Алдарт лувак муурын бааснаас гаргаж авдаг кофе амталгаа хийнэ. Ойн гүнд байрлах 25-30м өндөртэй ойн савлуурт гоёлын даашинзтай савлаж (аяллын үнэд багтаагүй) үзэсгэлэнт байгалийг тольдохын чацуу , нарийн нямбай тариалсан цагаан будааны талбайг үзэж болно. Балигийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог аялал жуулчлалын цогцолбор болох “Alas harum”-аар зочилно. Ойн гүнд байрлах гурван давхар усан сантай, тансаг зэрэглэлийн өдрийн клуб болох “Cretya ubud”-д усанд сэлж амран цагийг өнгөрөөн Балигийн хамгийн өндөр ба өргөн хүрхрээ болох “Tegenungan waterfall” үзнэ.

    • Орой:

      Ресортдоо ирж амарна.

  • ӨДӨР 3 : TIRTA GANGA
    • Өглөө:

      Энэ өдөр Балигийн алслагдмал дүүрэгт байрладаг алдарт тэнгэрийн хаалгаар зочилж дурсгалын зураг татуулна.

    • Өдөр:

      “Tirta ganga” буюу хааны усан ордноор аялна.

    • Орой:

      Ресортдоо ирж амарна.

  • ӨДӨР 4 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Энэхүү өдрийг ямар нэгэн төлөвлөгөөт аялалгүй чөлөөтэй өнгөрүүлэх бөгөөд та өөрийн хүссэн зүйлээ хийж, ресортынхоо усан санд тухлан, далайн эрэг дээр амрах боломжтой. Мөн нэмэлтээр аялал захиалж явах, дэлгүүр явах, сөрфинг хийх зэрэг олон сонголтууд бий. Гэхдээ энэ бүхэн таны төлбөрт багтаагүй гэдгийг анхаараарай.

    • Орой:

      Ресортдоо ирж амарна.

  • ӨДӨР 5 : NUSA PENIDA
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Бали арлаас 40 мин усан онгоцоор очиж үздэг үзэсгэлэнт Nusa Penida арлыг энэ өдөр үзэж сонирхоно. Тус аяллаар 1. Kelingking beach 2. Broken beach 3. Crystal bay 4. Angles billabong гэсэн газруудыг үзээд энэ өдрийн аяллаа өндөрлөнө.

    • Орой:

      Ресортдоо ирж амарна.

  • ӨДӨР 6 : KANTO LAMPO
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Энэ өдөр бартаат болоод үзэсгэлэнтэй, хэцүү бөгөөд сонирхолтой замаар 4 дугуйт унаж салхи татуулан давхих аялалд гарна. Дөрвөн дугуйт унах аялал нь 1 цаг 30 мин турш үргэлжилнэ. Тус аяллаар Балигийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог Канто Лампо хүрхрээг үзэх болно.

    • Орой:

      Ресортдоо ирж амарна.

  • ӨДӨР 7 : БАЛИ - УБ
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгч нисэх онгоцны буудалд хүргүүлснээр та бүхний аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

3,050,000₮ (Том хүн) | 2,180,000₮ (2+ нас – оргүй) | 850,000₮ (0-2 нас)

Аялалд багтсан зүйлс

  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АНХААРАХ ЗҮЙЛС: Зочид буудалд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр төлнө. Тухайн үеийн
болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Давтагдашгүй хүчин
зүйлс, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж аяллын өдөр өөрчлөгдөх, цуцлагдсан
тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй. Жуулчин өөрийн буруугаас болж хөтөлбөр
оролцоогүй бол мөн төлбөрийг буцаахгүй. Чөлөөт өдөр ба хөтөлбөрт заагдаагүй үзвэр
үйлчилгээ болон хоол, тээврийн зардал хөтөлбөрийн үнэд багтаагүй болно.

Аяллын зураг


Далиан аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'930'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
3,790,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Хайнан аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Бээжин аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2,390,000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Тайланд аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4.390.000₮

Жанжиажие аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮

Хөх Хот – Шинжилгээтэй аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
1,300,000₮

Жининь аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
890,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201