A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Хөх Хот – Шинжилгээтэй аялал

    Нүүр » Газраар болон онгоцоор
Хугацаа
6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
1,300,000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • Долоо хоног бүрийн мягмар, лхагва, бямба гарагуудад гарч байна.
  • Өдөр 1 : Улаанбаатар - Замын үүд
    • Өдөр

      16:40 цагт Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.

  • Өдөр 2: Эрээн - Хөх хот
    • Өглөө

      07:20 цагт Замын үүдэд ирж галт тэрэгнээс буугаад хил гарах унаанд сууж Эрээн хотруу явна.

    • Өдөр

      Хоёр улсын хил гаалиар нэвтэрч өдөр Эрээн хотод орж ирээд өдрийн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар идээд орон нутгийн аяллын автобусанд сууж БНХАУ-ын ӨМӨЗО орны нийслэл Хөх хотруу явна. (Хэрвээ шууд нислэг бол Эрээн хотын ОУ-н нисэх буудлаас онгоцондоо сууна)

    • Орой

      Хөх хотод буугаад буудалдаа ороод орой хоолоо идээд амарна.

  • Өдөр 3 : Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ
    • Өглөө

      Эрүүл мэндийн шинжилгээ өгөх хүмүүс өглөөний цай уухгүй өлөн байх хэрэгтэй. Шинжилгээний төврүү явж шинжилгээ өгнө.

    • Өдөр

      Шинжилгээ өгч дуусаад Хөх хотын Наобао усан парклуу явж тоглоно. Тэнд аялагчид өдрийн хоолоо өөрсдийн зардлаар иднэ. Усан паркад тоглож гарч ирээд нэмэлт төлбөртэйгөөр алсыг харагч болон тоглоомын паркад орж тоглох боломжтой.

    • Орой

      Үүний дараа оройн хоолоо идээд буудалдаа амарна.

  • Өдөр 4 : Шинжилгээний хариу авах
    • Өглөө

      Өглөөний цайгаа уугаад шинжилгээний төврүү явж шинжилгээний хариугаа авч уншуулна.

    • Өдөр

      Дараа нь шаардлагатай эм танг нэгдсэн журмаар худалдан авах боломжтой. Дараа нь Өвөр Монголын үндэсний музей эсвэл чөлөөтэй шоппинг хийж болно.

    • Орой

      Хөтөчийн заасан цагт цугларч оройн хоолондоо ороод буудалдаа орж амарна.

  • Өдөр 5 : Хөх хот-Эрээн хот
    • Өглөө

      Өглөөний цайгаа уугаад Хөх хотоос автобусанд сууж Эрээн хотруу хөдөлнө. Орой Эрээн хотод ирээд буудалдаа орж амарна.

    • Орой

      Орой Эрээн хотод ирээд буудалдаа орж амарна.

  • Өдөр 6 : Эрээн- Замын үүд
    • Өглөө

      Өглөөний цайгаа уугаад 13 цаг хүртэл чөлөөтэй зээл дэлгүүрээр худалдаа хийх боломжтой.

    • Орой

      18:05 цагт Замын үүдээс галт тэргэнд суугаад Улаанбаатар хотруу хөдөлнө. (Хэрвээ шууд нислэгтэй явж байвал Эрээн хотын ОУ-н нисэх буудлаас онгоцондоо сууна )

  • Өдөхр 7 : Улаанбаатар
    • Өглөө

      Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Нислэгтэй аялал

Том хүн (+12 нас) – 1,400,000₮ | Хүүхэд (2-12 нас) – 1,030,000₮ | Нярай (0-2 нас) – Үнэгүй

Газрын аялал

Том хүн (+12 нас) – 1,300,000₮ | Хүүхэд (2-12 нас) – 890,000₮ | Нярай (0-2 нас) – Үнэгүй

Аялалд багтсан зүйлс

  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • 2 талын бүх унааны зардал
  • Шинжилгээний төлбөр
  • Тосох, үдэх үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

ӨГӨХ ШИНЖИЛГЭЭНҮҮД:

Эрэгтэйчүүдийн биеийн шинжилгээ үзлэгт:

Үндсэн үзлэг: Дотор эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг

Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсгийн хэт авиа , хэвлийн доод хэсэг буюу түрүү булчирхай, давсаг, бамбай булчирхайн өнгөт хэт авиа, хүзүүний тунгалагийн булчирхайн өнгөт хэт авиа

Функциональ үзлэг: транскраниаль долпер \тархины өнгөт хэт авиа\ , төвийн артерийн судасны даралт, ясны нягтын шинжилгээ, биеийн бүтцийн шинжилгээ. \мацаг барих\

Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний шинжилгээ, элэгний үйл ажиллагааны 3 шинжилгээ, цитокератин 18 фрагмент \СК-18-М30\ бөөрний үйл ажиллагаа 3 зүйл , цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз

Бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ: бамбай булчирхайн үйл ажиллагаа 3 зүйл

Ходоодны үйл ажиллагааны сорил: С14 амьсгалын сорилоор хелиокбактерийн шинжилгээ

Рентген шинжилгээ: цээжний урд талын рентген зураг, \ Рентген зураг нь ороогүй\

Хавдрын маркер: хорт хавдарын эсрэг төрөгч \СЕА\ , альфа-фетопротеин \AFP\

Зүрх судасны болон тархины судасны эрсдлийн шинжилгээ: гомоцистеин \HCY\

 

Эмэгтэйчүүдийн биеийн шинжилгээ үзлэгт:

Үндсэн үзлэг: дотоод эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг

Эмэгтэйчүүдийн үзлэг: эмэгтэйчүүдийн ердийн үзлэг, ердийн лейкорея, TCT шинжилгээ

Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсэг (өлөн байх хэрэгтэй), хэвлийн доод хэсэг ( шээстэй байх хэрэгтэй), хөхний өнгөт хэт авиан шинжилгээ

Бамбай булчирхайн өнгөт хэт авиан шинжилгээ

Функциональ шинжилгээ: транскраниаль доплер (тархины өнгөт хэт авиан шинжилгээ ), төвийн артерийн судасны даралт, ясны нягтын шинжилгээ,биеийн бүтцийн шинжилгээ

Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний горим, элэгний үйл ажиллагааны 3 зүйл, цитокератин 18 фрагмент (CK-18-M30), бөөрний үйл ажиллагаа 3 зүйл, цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз,

Ходоодны үйл ажиллагаа шинжилгээ: C14 Амьсгалын сорилоор хеликобактери үзэх

Рентген шинжилгээ: цээжний урд талын рентген зураг (рентген зураг нь ороогүй)

Хавдрын маркер: хорт хавдрын эсрэг төрөгч (CEA), альфа-фетопротейн (AFP)

Хүүхдийн биеийн шинжилгээ:

Ердийн үзлэг: Цусны даралт, өндөр жин, биеийн жингийн индекс (BMI)
Дотрын үзлэг: Зүрхний цохилт, зүрхний хэмнэл, зүрхний чимээ, уушигны аускультация, элэг тэмтрэлтээр үзэх, бөөрийг цохилтоор үзэх гэх мэт
Мэс заслын үзэг: Арьс, тунгалагийн зангилаа, бамбай булчирхай, нуруу, мөч зэрэгт скрининг, оношлогоо хийх.
Нүд: Хараа шалгах, нүдний өнгө харах.
Чих хамар хоолойн ердийн үзлэг: Сонсгол, чих, хамар, залгиур, мөгөөрсөн хоолой, гүйлсэн булчирхай, дууны хөвч зэрэгт ямар нэгэн эмгэг байгаа эсэхийг шалгана.
Зүрхний цахилгаан бичлэг: Зүрхний хэм алдагдал, дамжуулалтын блок, эктопик блок, ховдол болон тосгуурын гипертрофи, зүрхний шигдээс, зүрхний ишеми зэрэг зүрхний нийтлэг өвчнийг илрүүлэх скрининг.
Амны хөндийн үзлэг: Амны хөндийн эрүүл мэндийн байдлыг үзнэ. Шүд цоорох, амны хөндийн хавдар гэх мэт амны хөндийн өвчнийг илрүүлэх.
Цус: Цус багадалт, халдвар, лейкеми гэх мэт янз бүрийн цусны эмгэгийн урьдчилсан шинжилгээ.
Шээс: Шээсний замын халдвар, бөөрний үрэвсэл, бөөрний сүрьеэ, хавдар, чулуу, чихрийн шижин, дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй протеинурия, гематури зэрэг шээсний тогтолцооны өвчнийг шалгана.

Аяллын зураг


Ханой – Халонг Бэй

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,590,000₮

G-Dragon Хонг Конг аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
7'250'000₮

Далиан аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'860'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
3,790,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Хайнан аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Бээжин аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2,390,000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Тайланд аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4.390.000₮

Жанжиажие аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮

Хөх Хот – Шинжилгээтэй аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
1,300,000₮

Жининь аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
890,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201