A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Бангкок, Паттаяа аялал

Хугацаа
8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000
Улс
  • ӨДӨР 1: УБ-БАНГКОК
    • Нислэгийн цагаас шалтгаалан Тайланд улсын Бангкок хотод газардахад нисэх онгоцны буудлаас хөтөч/жолооч тосон авч байрлах ресортд хүргэж ирнэ.

  • ӨДӨР 2: НОНГ НУЧ & ЭРДЭНЭСИЙН МУЗЕЙ
    • Өглөө

      Өглөөний цайгаа уугаад Тайланд улсын алдартай “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнгээр зочилно. Энэ газарт Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзэж, заан унаж үзэх боломжтой (манай компанийн зүгээс бэлэг). Мөн 200 гаруй төрлийн динозаврын хөшөө, барималтай том хөндийгөөр зочлоно. /өглөөний цай/

    • Өдөр

      Дэлхийн хамгийн том үнэт чулуу, эрдэнэсийн үзэсгэлэнгийн нэгээр нэрлэгддэг Эрдэнэсийн музейгээр зочилно. Дараа нь бэлэг дурсгалын дэлгүүрээр орно.

    • Орой

      Оройг чөлөөтэй өнгөрүүлэх ба хоттой танилцах боломжтой. (Оройн хоолыг аялагч өөрөө авна.)

  • ӨДӨР 3: ШҮРЭН АРАЛ & КАБАРЕ ШОУ
    • Өглөө

      Өглөөний цайгаа уугаад Шүрэн арлын аялалд гарна. Өдрийг арлын үзэсгэлэнт байгальд амарч өнгөрүүлэх бөгөөд хэрэв хүсвэл нэмэлт төлбөртэй тоглоомоор тоглох боломжтой. /өглөөний цай/

    • Өдөр

      Өдрийн хоолоо арал дээрээ идээд Паттаяа хот руу буцна. /өдрийн хоол/

    • Орой

      Орой Паттаяа хотын алдартай Кабаре шоуг үзнэ. Дараа нь оройн хоолоо идээд буудалдаа ирж, оройг чөлөөтэй өнгөрүүлнэ. /оройн хоол/

  • ӨДӨР 4: РАМАЯАНА УСАН ПАРК
    • Өглөө

      Өглөөний цайгаа уугаад Рамаяана усан парк руу хөдөлнө. /өглөөний цай/

    • Өдөр

      Азийн хамгийн том усан паркуудын нэгт тооцогддог Рамаяана усан парк дээр өдрийг хөгжилдөж, тоглож өнгөрүүлнэ.

    • Орой

      Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж оройг чөлөөтэй өнгөрүүлнэ. /оройн хоол/

  • ӨДӨР 5: ПАТТАЯА ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө

      Буудалдаа өглөөний цайгаа ууна.

    • Өдөр

      Өдрийг өөрийн хүслээр өнгөрүүлнэ. Бассейнд хөгжилдөх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг ашиглах боломжтой.

    • Орой

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 6: ГРАНД ПАЛАС & ЭМЕРАЛД БУДДА & ЗАВИН АЯЛАЛ
    • Өглөө

      Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч Бангкок хот руу хөдөлнө. /өглөөний цай/

    • Өдөр

      Азийн хамгийн анхны могойн хүрээлэнгээр зочилж могойн шоу үзнэ. Дараа нь өдрийн хоолоо идээд Бангкок хотын түүх соёлын өв болсон Гранд Палас (Хааны ордон) болон Эмералд Будда-гийн үзэсгэлэнтэй газруудаар зочилно.

    • Орой

      Усан онгоцтой круйз аялал хийж, дуу, бүжиг, амьд хөгжимтэй оройг өнгөрүүлнэ. Дараа нь оройн хоолоо идээд буудалдаа ирж оройг чөлөөтэй өнгөрүүлнэ. /оройн хоол/

  • ӨДӨР 7: БАНГКОК ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө

      Буудалдаа өглөөний цайгаа ууна.

    • Өдөр

      Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.

    • Орой

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 8: БАНГКОК-УБ
    • Өглөө

      Өглөөний цай уугаад өрөөгөө хүлээлгэн өгнө.

    • Өдөр

      Нисэх онгоцны буудалд хүргүүлж, Улаанбаатар руу ниссэнээр бидний аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Аялалд гарах өдрүүд:

  • 12 сарын 29, 31
  • 01 сарын 05, 12

Аялалын үнэ:

(12 сард): 6’290’000₮

(1 сард): 5’290’000₮

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Тосох үйлчилгээ

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АНХААРАХ ЗҮЙЛС: Зочид буудалд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр төлнө. Тухайн үеийн
болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Давтагдашгүй хүчин
зүйлс, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж аяллын өдөр өөрчлөгдөх, цуцлагдсан
тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй. Жуулчин өөрийн буруугаас болж хөтөлбөр
оролцоогүй бол мөн төлбөрийг буцаахгүй. Чөлөөт өдөр ба хөтөлбөрт заагдаагүй үзвэр
үйлчилгээ болон хоол, тээврийн зардал хөтөлбөрийн үнэд багтаагүй болно.

Аяллын зураг


Пукет аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'990'000

Бээжин аялал / шууд нислэгтэй/

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2,980,000₮

Бангкок, Паттаяа аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'290'000

Хайнан аялал / Хайкоу шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'390'000₮

Singapore BLACKPINK

4 өдөр 3 шөнө
Эхлэх үнэ
6,250,000₮

Ханой – Халонг Бэй

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,590,000₮

G-Dragon Хонг Конг аялал

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
7'250'000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тийз

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Фукуок арлын аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
4,190,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Хайнан аялал / Санья шууд нислэг/

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Тайланд аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4.390.000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮

Жанжиажие аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮

Хөх Хот – Шинжилгээтэй аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
1,300,000₮

Жининь аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
890,000₮



Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201