A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

ХАЙНАН АРАЛ

ХАЙНАН АРАЛ

БНХАУ-ын хамгийн өмнө хэсэгт орших Үзэсгэлэнт ХАЙНАН АРАЛ нь газар нутгийн хувьд Хятадын хамгийн жижиг муж бөгөөд нийт газар нутаг нь 33,900 км2 талбайтай.

ХАЙНАН арал нь Хайнан мужийн хамгийн том арал бөгөөд 32900 км2 талбайтай. Хайнан мужид нийт 200 орчим жижиг арал байдаг ба тэдгээр арлуудын нийт талбай нь 1000 км2 орчим. Хайнан арлын нийслэл нь Саняа хот.

Тус мужын хүн ам 8.1 сая бөгөөд үзэсгэлэнт цэнхэр далайгаар хүрээлэгдсэн, хамгийн цэвэр агаар бүхий дулаан орны бүсд байрладаг. Хайнань арал уртаашаа 170 км, өргөөшөө 160 км сунаж тогтсон, халуун чийглэг уур амьсгалтай.

Хайнан арлын тухай сонирхолтой 10 баримт

“Хятадын Хавай” гэж нэрлэсэн Хайнан муж нь “тэнгисийн өмнөд хэсэг” гэсэн утгатай бөгөөд янз бүрийн арлуудаас бүрддэг. Үүнд хамгийн том, хамгийн олон хүн амтай Хайнань арал байдаг. Тус бүс нь 2018 онд дотоодын болон гадаадын 76 сая гаруй жуулчдыг хүлээн авсан. Ингээд энэ арлын 10 баримтыг танд хүргэж байна. Хайнан арлын тухай, Хайнан арал

  1. Хайнанийн өмнөд эрэгт байрлах Наньшанийн Буддын шашны Гуаньин суурьнаасаа 108 метр өндөрт өргөгдсөн нь дэлхийн хамгийн өндөр Гуаньинь (Буддын шашны бурхны) хөшөө юм.
  2. Арлын аялал жуулчлалын хамгийн том үзмэрүүдийн нэг бол олон улсын 300 орчим брэндүүд байрладаг Азийн хамгийн том (120,000 хавтгай дөрвөлжин метр талбайд) татваргүй худалдааны төв “Haitang Bay Duty Free” худалдааны төв юм.
  3. Хайнан нь 2014 онд Хүн амын хөгшрөл, урт наслалтын олон улсын шинжээчдийн хорооноос Дэлхийн урт наслалтын арал хэмээн зарласан дэлхийн цөөхөн газруудын нэг юм. Хайнанд 1500 гаруй зуун настнууд амьдарч байсан – 80-аас дээш насны 280,000 гаруй оршин суугчидтай. /Хятадын төрийн мэдлийн агентлаг Синьхуагийн 2018 оны тайлан/
  4. Нийслэл Хайкуг хасаад, Санья бол Хайнан арлын хоёр дахь том хот бөгөөд арлын гол сонирхлыг татдаг газар, ихэнх жуулчид цуглардаг, хамгийн алдартай газрууд байдаг.
  5. Хайнанд 8 сая гаруй хүмүүс амьдардаг.
  6. Хамгийн хүйтэн сарууд 1 ба 2-р саруудад агаарын хэм цельсийн 16-21 хэм хүртэл буурдаг; хамгийн халуун сарууд нь цельсийн 7, 8-р сар бөгөөд 25-29 хэм дулаан байдаг.
  7. Одоогоор Хайнан нь Хятадын хамгийн онцгой эдийн засгийн бүсэд ордог.
  8. Хятад дахь анхны какаоны модыг Хайнанд ургуулжээ. Зах зээлд 1954 онд танилцуулагдсан.
  9. Хайнан орчмын усанд хамгийн эртний далайн яст мэлхий олдсон бөгөөд эрдэмтэд 300 гаруй жилийн настай гэж тогтоожээ.
  10. Хятадын хамгийн том сувдыг Хайнанд ургуулсан. Энэ нь 15.5 см хэмжээтэй байв.




Холбоо барих

img

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, TAF building, 2-201