ТОКИО ХОТ
1603 оноос хойш Японы улс төрийн гол цэг хэмээн тооцогдож буй Токио хот улс орныхоо нийслэлээс гадна эдийн засаг, мэдээллийн төвийн үүрэг гүйцэтгэж байна. Хотын хойморт байрлах Эзэн хааны Ордон урьд нь Эдогийн Шилтгээн байсан гэдэг. Ордны эргэн тойронд Үндэсний Парламентийн Байр, засгийн газрын яамд, бизнесийн дүүргүүд байрладаг. Японы нийт хүн амындөрөвний нэг орчим хувь нь буюу 30 шахам сая хүн Токиод амьдардаг.
Уур амьсгалын хувьд чийглэг зундаа бүгчим халуун, хамгийн тохиромжтой улирал нь намар байдаг. Өвөлдөө ч хасах хэм руу орохгүй дулаахан хотуудын нэг юм. Үндсэн хэл нь Япон хэл. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хааны Ордон, Цахилгаан барааны хот-Акихабара, Дэлхийд хамгийн өндөр цамхаг Скай Трий, Мөнх цаст Фүжи уул, алжаал тайлах халуун рашаан зэрэг үзэж сонирхох маш олон газрууд байдаг. Голлох худалдааны төв нь Гинза, Шинжүкү, Шибүяа дүүргийн их дэлгүүрүүд болон цахилгаан барааны Акихабара дүүрэг, мөн 100 иены дэлгүүр ба нэг ширхэг бараа нь 1700 төгрөгний үнэтэй дэлгүүрүүдээр та худалдаа хийж болно.
ТОКИО ХОТОД ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД
Фүжи уул (Fuji-san / 富士山)
Фүжи сан бол Япон улсын төв хэсэгт орших, 3,776 метр өндөртэй унтарсан галт уул юм. Энэ нь зөвхөн Японы хамгийн өндөр уул биш, харин дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй галт уулуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Үүлсийг цойлон өндийсөн Фүжи уулын цаст оргил нь японы урлаг, шүлэг, уран зураг, зүүд мөрөөдөлд гүн гүнзгий ул мөр үлдээсэн байдаг.
Шинагава аквариум (Shinagawa Aquarium / しながわ水族館)

- Байршил: Токио хотын Шинагава дүүрэгт, Токио булангийн ойролцоо байрладаг.
- Онцлог: Далайн амьтдын төрөл бүрийн үзүүлбэр, усан доорх хонгил, медузын гэрэлтүүлэгтэй танхим зэрэг олон сонирхолтой хэсгүүдтэй.
- Үйл ажиллагаа: Дельфин, далайн арслангийн үзүүлбэр, медузын гэрэлтүүлэгтэй танхим, усан доорх хонгил зэрэг олон үзүүлбэрүүдтэй.
teamLab Borderless

- Тодорхойлолт: Энэхүү музей нь “хил хязгааргүй” урлагийн бүтээлүүдийг танилцуулдаг. Бүтээлүүд нь өрөөнөөс өрөө рүү шилжиж, хоорондоо уялдаж, үзэгчдийн хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг.
- Онцлох бүтээлүүд:
- Universe of Water Particles on a Rock: Хүмүүсийн хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг дижитал хүрхрээ. 
- Bubble Universe / Microcosmoses: Гэрлийн бөмбөлгүүд хүний ойролцоох байдалд хариу үйлдэл үзүүлдэг. 
- Sketch Ocean: Хүүхдүүдийн зурсан амьтад виртуал далайд амилдаг. 
- Байршил: Азабүдай Хиллс, Токио.
Universal Studios Japan (ユニバーサル・スタジオ・ジャパン)
Японы Осака хотод байрладаг, дэлхийн хэмжээний сэдэвчилсэн парк бөгөөд кино, тоглоом, анимэ, видео тоглоомын ертөнцөд дуртай бүх насныханд зориулсан гайхамшигтай аяллын газар юм. Токио хотод Universal Studios байхгүй тул Осака дахь энэ парк нь Японд цорын ганц Universal Studios юм.