A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

БАНГКОК

БАНГКОК

Бангкок нь Тайланд улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм.

Хоёр зуун гаруй жилийн турш Бангкок нь Тайланд төдийгүй зүүн өмнөд азийн ихэнх хэсэг болон Индохятадын улс төр, нийгэм, эдийн засгийн төв хэвээр байна. Соёл урлаг, улс төр, хувцасны загвар моод, боловсрол, үзвэр үйлчилгээнд үзүүлэх нөлөөнүүд болон Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв байх явдал нь Бангкокт дэлхийн хот байх статус өгчээ. Бангкокийн Тайланд, Хятад, Энэтхэг, Буддист, Исламын, Барууны соёлуудын нийлмэл байдал болон Тайланд улсын эдийн засгийн төв байдаг явдал нь үүнийг бизнес, аялал жуулчлалд таатай хот болгож байна.

Бангкок нь дэлхийд хүн амаараа 22-т ордог бөгөөд 6,704,000 орчим оршин суугчтай. Гэхдээ албан бүртгэлгүй, зүүн хойд Тайланд болон бусад орнуудаас цагаачлан ирсэн хүмүүсийг тооцвол 15 сая орчим хүн байна гэсэн тооцоо бий. Үүний үр дүнд анх ганц үндэстэн давамгайлдаг байсан Тайландыг барууны, энэтхэгийн, хятадын олон төрлийн хүмүүстэй хот болж байна. Бангкок муж нь Нонтхабури, Патхум Тхани, Чачоэнгсао, Самут Пракан, Самут Сакхон, Накхон Патхом гэсэн зургаан өөр мужтай хиллэдэг бөгөөд эдгээр нь бүгд Бангкокийн метрополи нутаг дэвсгэрт нэгддэг.