Бээжин хотоор аялахад анхаарах зүйлс
Бээжин бол Хятад улсын нийслэл, түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хотжилт, өвөрмөц хоол хүнс, соёлын олон талт байдлаараа жуулчдын сонирхлыг татдаг дэлхийн хотуудын нэг юм. Энэхүү гайхамшигт хот руу аялах гэж буй хүн бүрийн мэдэж байх ёстой анхаарах зүйлс болон сонин хачин мэдээллийг хүргэж байна.
Аялагчдын анхаарах зүйлс
-
Виз болон бичиг баримт
Хятад руу аялахын тулд Монгол иргэд виз авах шаардлагатай. Виз мэдүүлэхдээ урилга, аяллын маршрут, буудлын захиалга зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
-
Интернет, VPN хэрэглээ
Хятадад Google, Facebook, YouTube зэрэг сайтууд хаалттай байдаг тул VPN татаж, суулгасан байх нь зүйтэй. ExpressVPN, NordVPN зэрэг найдвартай апп-уудыг санал болгодог.
-
Хэлний бэрхшээл
Олон нийтийн газар англиар ярьдаг хүн ховор тул аяллын үед орчуулгын апп (жишээ нь Google Translate) ашиглах, эсвэл аяллын хөтөчтэй явах нь зүйтэй.
-
Төлбөрийн хэрэгсэл
Хятадад ихэнх худалдан авалтыг WeChat Pay, Alipay зэрэг дижитал төлбөрийн хэрэгслээр гүйцэтгэдэг. Хэрэв боломжтой бол эдгээр апп-уудыг ашиглах, эсвэл хөтөчөөр дамжуулан төлбөрөө хийвэл амар.
-
Цаг агаар, хувцаслалт
Бээжингийн уур амьсгал улирлаасаа хамаарч ихээхэн өөрчлөгддөг. Хавар ба намар нь аялалд хамгийн тохиромжтой улирал. Өдөр шөнөдөө хүйтэн дулаан харилцан адилгүй тул давхарласан хувцас өмсөхийг зөвлөж байна.
-
Нийтийн тээвэр, такси
Метро нь хамгийн хурдан, хямд тээврийн хэрэгсэл. Такси барихдаа заавал таксометртэй эсэхийг шалгаж, залилах эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.
-
Хоол хүнс
Бээжингийн хоол халуун ногоотой, тос ихтэй байж болдог тул хоол захиалахдаа “no spicy” гэх мэт тайлбар нэмэх нь зүйтэй. Мөн гудамжны хоол сонирхолтой ч гэдэс цочроох эрсдэлтэй тул анхаараарай.
-
Бэлэг дурсгал, худалдаа
Зах дээр үнэ хэлэлцэх нь хэвийн үзэгдэл. Жижиглэн худалдаанд үнэ хямдруулахаас бүү санаа зов. Харин том дэлгүүрүүдэд тогтсон үнэтэй байдаг.
-
Бээжин хотын бохирдол
Зарим үед агаарын бохирдол ихэсдэг тул маск авч явах, агаарын чанарын индекс шалгаж байхад илүүдэхгүй.
Сонирхолтой баримтууд
-
Хориотой Хот – 980 барилга бүхий 720,000 мкв талбайтай энэхүү түүхэн ордон нь дэлхийн хамгийн том уламжлалт орд харш юм. 600 гаруй жилийн түүхтэй.
-
Тэнгэрийн сүм (Temple of Heaven) – Хятадын эзэд тэнгэрт тахил өргөж байсан ариун газар бөгөөд архитектурын хувьд тун сонирхолтой бүтэцтэй.
-
Панда үзэх боломжтой цэцэрлэгт хүрээлэн – Beijing Zoo-д Хятадын бэлгэ тэмдэг болсон хөөрхөн пандаг ойроос харах боломжтой.
-
Өвөрмөц гудамжны хоолнууд – Wangfujing Street бол хилэнцэт хорхой, царцаа зэрэг хачирхалтай амттан зардаг алдартай гудамжны зах юм.
-
“Бээжингийн нууц метро” – Хотод хуучин дайны үед ашиглахаар баригдсан нууц хонгилууд байдаг бөгөөд зарим хэсгийг аялал жуулчлалын зориулалтаар нээсэн байдаг.
-
Бээжингийн дугуйчдын соёл – Хот даяар дугуй түрээсийн үйлчилгээ өргөн тархсан, аялагчдад байгальд ээлтэй, хэмнэлттэй аяллын хувилбар болдог.