A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Хайнан аялал

Хугацаа
8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮
Улс
Аялалд гарах хугацаа
  • 04 сарын 26
  • 05 сарын 03
  • 05 сарын 10
  • ӨДӨР 1 : УБ - САНЯА
    • Өглөө:

      Аялагчид орой 21:10 цагаас Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хот руу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өглөө тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

  • ӨДӨР 2: САНЯА ХОТ УСАН ОНГОЦТОЙ АЯЛАЛ
    • Өглөө:

      Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдын дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна.

    • Өдөр:

      Үүний дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно.

    • Орой:

      Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

  • ӨДӨР 3 : НАНВАН САРМАГЧИНГИЙН АРАЛ
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Сармагчны арлаар аялна. Нууцлаг сармагчны арал , халуун орны боомт, Далайн эргийн хүмүүсийн аж амьдрал, ёс заншил, загас агнуурын боомт зэргийг нэг дор харах боломжтой. Тус арал дээр 400 гаруй төрлийн халуун орны ургамлаас гадна, 100 гаруй төрлийн амьтан мөн байгалийн онгон дагшин байдал , улсын хамгаалалттай 2500 гаруй Макака төрлийн сармагчин байна. Тиймээс үүнийг Сармагчны арал хэмээн нэрлэжээ. Энэ арал нь манай улсын ганц Макака төрлийн сармагчны улсын хамгаалалттай газар юм. Азийн хамгийн урт далай дамнасан кабелийн зам аялах хугацаа 90 минут байх бөгөөд та цэнхэр тэнгэр, цэнхэр далайг ширтэж Далайн эргийн хүмүүсийн аж амьдрал, ёс заншилтай танилцаж тэнгис, далайн хоорондох үзэсгэлэнт байгалийг харан баясах болно. Өдрийн хоолны дараагаар далайн эргээр зугаалж, байгалийн ая тухыг мэдрэх боломжтой.

    • Орой:

      Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

  • ӨДӨР 4 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ

    • Орой:

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 5 : АТЛАНТИС УСАН ПАРК
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Зугаа цэнгэл хэзээ ч зогсдоггүй Атлантис усан паркад өөрийн хүссэнээр байх боломжтой. Гулгаж үсрэх цамхаг /Посейдон цамхаг/ 85 метрийн өндөр 6 давхар бөгөөд бараг 3 минутын дотор усанд үсрэн орох боломжтой мөн гулгуураар гулгаж , далайн шуурга салхи бороо үзэж, хүүхдийн тоглоомуудад хүссэнээрээ сууж серфинг хийж гэр бүлийн бүх гишүүд хүссэнээрээ бүхэл өдрийн турш Атлантис усан парк дээр хөгжилдөх боломжтой.

    • Орой:

      Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

  • ӨДӨР 6 : ОЙН ХҮРЭЭЛЭН ШИЛЭН ГҮҮР
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аяллаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төлийн нөөц баялагтай. Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн тавцан дээрээс Яалун буланг бүтнээр нь тольдон харж байгалийн сайхныг мэдрэх болно. Мөн энэ өдөр Хайнаны алдарт Акулын тосны үйлдвэртэй танилцана.

    • Орой:

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 7 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өглөө:

      Өглөөний цай

    • Өдөр:

      Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

    • Орой:

      Буудалдаа очиж амарна.

  • ӨДӨР 8 : САНЯА - УЛААНБААТАР
    • Өглөө:

      Аялагчид Ням гарагийн үүрийн 03:10-с Дорнын Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. УБ-хотод 08:10-д бууна.

Аялалын үнэ

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Тосох үйлчилгээ
  • Монгол хэлтэй хөтөч.

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
-Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
-Галт тэрэгний эсвэл онгоцны билет дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
-Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
-Аяллын даатгалын хуудсыг цахим эсвэл хэвлэсэн байдлаар аяллын менежерээс авах;
-WeChat татаж аяллын групп чатанд орох;
-Хувийн эмийн сантай явах;
-Усан парктай аялалд явах бол усны хувцсаа бэлдэж, аялагч бүр өөрийн гэсэн усны савтай явах.
-Цоожтой цүнх, чемодантай явах. Халуун хүйтнээ барьдаг жижиг аягатай байх,
-Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань) Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур
-Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно

АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:
-Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ үргэлж биедээ авч явах;
-Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
-Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
-Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
-Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
-Зочид буудалд нэг удаагийн тавчиг өмсөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь халтирч унах эрсдэлтэй байдаг.
-БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
-Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдолд аяллын агентлаг аяллыг хэвийн цааш үргэлжлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг солих эрхтэй.

Аялалын зураг


Гуанжоу Canton Fair

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮

Круйз аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2,990,000₮

Токио аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
3,280,000₮ + тийз

Тайланд аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
4.390.000₮

Жининь аялал

6 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
890,000₮

Бээжин аялал (шууд нислэгтэй)

5 өдөр 4 шөнө
Эхлэх үнэ
2'980'000₮

Фукуок аялал

7 шөнө 8 өдөр
Эхлэх үнэ
3,790,000₮

Дубай аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
5'190'000₮

Жанжиажие аялал

10 өдөр 9 шөнө
Эхлэх үнэ
2'440'000₮

Натранг аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
3,690,000₮

Бали аялал

7 өдөр 6 шөнө
Эхлэх үнэ
3'050'000₮ + тиз

Хайнан аялал

8 өдөр 7 шөнө
Эхлэх үнэ
2'990'000₮