16:40 цагт Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.
07:20 цагт Замын -Үүд хотод буугаад аяллын автобусанд суух болно. Аяллын автобустай цааш хөдлөн хил гаалиар нэвтэрнэ. 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ. (хил гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшилж болохыг анхаарна уу). Хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ.
Эрээн хотоос манай аяллын баг та бүхнийг тосон авах болно. Өдрийн хоол (аялагчид өөрсдөө) Өдрийн хоолны дараа аяллын автобусанд суун Хөх хотын онгоцны буудал хүрэх болно.
22:00цагт Хөх хотоос хөөрөөд 01:30минутанд Гуанжоу-д бууна. Манай аяллын баг тосон авч зочид буудалд тань хүргэн өгөх болно.
06:30 – 08:00 цагт зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. 08:10 цагт аяллын автобустай Үзэсгэлэн болох газар Guangzhou International Convention and Exhibition Centre зүг хөдлөх болно.
(Та бүхэн гэрээ хэлцэл байгуулах, худалдан авалт хийх тохиолдолд хөтөч хөлслөхийг анхаарна уу.) Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)
17:30 цагт үзэсгэлэнгийн танхимын үүднээс аяллын автобусандаа суун зочид буудлын зүг хөдлөх болно. Дараа нь чөлөөт цагтай.
06:30 – 08:00 цагт зочид буудалдаа өглөөнийцайгаа ууна. 08:10 цагт аяллын автобустай Үзэсгэлэн болох газар Guangzhou International Convention and Exhibition Centre зүг хөдлөх болно.
Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)
17:30 цагт үзэсгэлэнгийн танхимын үүднээс аяллын автобусандаа суун зочид буудлын зүг хөдлөх болно. 18:00 цагт зочид буудалдаа амарна. Энэ өдөр шөнийн Гуанжоу хоттой танилцана. Бид бүхэн Гуанжоу хотын одон орон судлалын цамхаг болох Кантон Цамхагтай танилцах болно. Тус цамхаг нь 604м өндөртэй бөгөөд Дэлхийн 2 дахь хамгийн өндөр цамхаг юм. Хэрэв та цамхаг дээр гарахыг хүсвэл (нэмэлтээр 150юань төлнө.) Үүний дараа Сувдан голоор завьтай аялал хийж шөнийн Гуанжоу хотыг бүхэлд нь тольдох болно. Үүний дараа зочид буудалдаа буцан ирж амарна.
06:30 – 08:00 цагт зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. 08:10 цагт аяллын автобустай МАКАО хотын зүг хөдлөх болно. Өдрийн Макао хоттой танилцах аялал хийнэ.
Энэ өдөр Макао дахь Венецийн гудамжтай танилцан, Парисийн цамхагаар зочилж дурсгалын зураг даруулаад өдрийн хоолоо зооглох болно. Үүний дараа Паул41 хаалгаар зочлоод Гуанжоу хотын зүг хөдлөх болно. Хэрэв та явахгүй гэвэл Гуанжоу хотын худалдааны төвөөр зочлон худалдан авалт хийх боломжтой.
Орой нь буудалдаа ирж амарна.
Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Аялагчид ачаа тээшээ бэлдээд аяллын автобусандаа суун Гуанжоу хотын нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 07:00 цагт Гуанжоу – Хөх хотын зүг шууд ниснэ. 09:30 цагт Хөх хотод газардана.
Хөх хотод газардснаар манай аяллын баг та бүхнийг Эрээн хотод хүргэн өгөх болно.
Эрээнд ирсэнээр манай аялал дуусах болно. Та бүхэн буцаад хил гарах автобусны билет болон вагоны билетийг өөрсдөө авна.
Энэхүү аялал нь ЭРЭЭН – ГУАНЖОУ дотоод нислэгээр гарах тул аялал гарах хугацаанд дөхүүлж
бүртгүүлсэн тохиолдолд тухайн үнэ өөрчлөгдөх болно. Та бүхэн эрт бүртгүүлснээр энэхүү үнээр
аялах боломжтой.
Зочид буудал:
1.Бидний буудаллах зочид буудал нь 4одтой BO LAI LI TAI HOTEL бөгөөд үзэсгэлэн болох
газраас 30 – 40минутын зайд байрладаг.
2. Мөн зочид буудлын ойр орчимд ресторон, дэлгүүр, зах худалдааны төвүүд зам гараад л
байгаа учир таньд маш амар байх юм.