Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 16:40 цагт 276-р гал тэргээр Замын-Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.
Өглөө 07:20 цагт Замын-Үүдэд буугаад 08:30 Замын-Үүдээс - Эрээн явах автобусанд сууж хилээр гарна.
БНХАУ-ын Эрээн хотоос манай хөтөч тосон авч өдрийн хоолоо идээд Эрээн хотын зээлээр шоппинг хийж болно.
Орой 18 цагт онгоцны буудал руу хөдлөн Эрээн - Бээжин чиглэлийн нислэгээр Бээжин хотод 22:30 цагт очно. Онгоцны буудлаас манай хөтөч тосон авч зочид буудал руу хүргэж өгнө.
Өглөөний цайгаа уугаад Universal Studios руу метрогоор хөдөлнө.
Энэ өдөр Хятадын хамгийн том зугаа цэнгэлийн парк болох “Универсал Студио”-той танилцан, өдрийн турш тоглож өдрийг зугаатай өнгөрөөх болно. Универсал Студио нь ойролцоогоор 64га (150акр) талбайг эзэлдэг. Тус парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодорсон бөгөөд нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой, хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг. Хятад улсын аялал жуулчлалын гол бүс болоод буй энэхүү парк нь Харри Поттер ба шидтэний ертөнц, Минионуудын ертөнц, Кунг Пу Панда ба гайхамшгийн ертөнц, Журрасик Ворлд, Марвелийн супер баатрууд Усны ертөнц, Холливудын өргөн чөлөө зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг.өглөөний цайгаа уугаад Бээжин Универсал явж бүтэн өдөржингөө тоглож зугаална. (Өдрийн хоол аяллын үнэд багтаагүй бөгөөд уух ус болон snack бэлдэж явах)
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад Цагаан хэрэм рүү автобусаар явна. (Хотын төвөөс 70 км зайтай)
Энэ өдрийг чөлөөтэй өнгөрөөж шоппинг хийж хотоор зугаалж болно.
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад метрогоор явна.
Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон газрын ховор нандин амьтад байдаг 600 гаруй төрлийн 7000 гаруй амьтантай, 500 төрлийн 10 мянган далайн амьтантай хүрээлэнгээр зочилно. 15:00 - 20:00 хооронд Бээжингийн усан паркт очиж тоглоно.
Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Бээжин хотод шоппинг хийж, 18 цаг хүртэл чөлөөтэй өнгөрөөнө.
19:30 цагт онгоцны буудал руу хөдөлж Бээжин - Эрээн чиглэлийн 21:30 нислэгээр Эрээн хотод 23:00 цагт очно. Энэ өдөр Эрээн хотод хононо.
Өглөөний цайны дараа Эрээний зээлээр шоппинг хийх боломжтой.
Эрээн хотоос Замын-Үүд орох автобусанд сууж хилээр гарна.
18:05 цагт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууснаар аялал өндөрлөнө. Маргааш өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.
2,390,000₮ (Том хүн) | 1,890,000₮ (2+ нас – оргүй) | 720,000₮ (0-2 нас)
(Тиз ороогүй үнэ)
АНХААРАХ ЗҮЙЛС:
Зочид буудалд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр төлнө. Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Давтагдашгүй хүчин зүйлс, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж аяллын өдөр өөрчлөгдөх, цуцлагдсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй. Жуулчин өөрийн буруугаас болж хөтөлбөр оролцоогүй бол мөн төлбөрийг буцаахгүй. Чөлөөт өдөр ба хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ болон хоол, тээврийн зардал хөтөлбөрийн үнэд багтаагүй болно.