17:15 цагт Улаанбаатар - Бээжин хотын зүг шууд нисэж 19:30 цагт Beijing Capital ОУ-ын нисэх онгоцны буудалд газардахад манай жолооч тосож буудалд хүргэж өгнө. (нислэг эхлэхээс өмнө 15:00 цагт Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгэхийг анхаарна уу.)
Өглөөний цайгаа уугаад Universal Studios руу метрогоор хөдөлнө.
Энэ өдөр Хятадын хамгийн том зугаа цэнгэлийн парк болох “Универсал Студио”-той танилцан, өдрийн турш тоглож өдрийг зугаатай өнгөрөөх болно. Универсал Студио нь ойролцоогоор 64га (150акр) талбайг эзэлдэг. Хятад улсын аялал жуулчлалын гол бүс болоод буй энэхүү парк нь Харри Поттер ба шидтэний ертөнц, Минионуудын ертөнц, Кунг Пу Панда ба гайхамшгийн ертөнц, Журрасик Ворлд, Марвелийн супер баатрууд Усны ертөнц, Холливудын өргөн чөлөө зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг. (Өдрийн хоол аяллын үнэд багтаагүй бөгөөд уух ус болон snack бэлдэж явах)
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад Цагаан хэрэм рүү автобусаар явна. (Хотын төвөөс 70 км зайтай)
Цагаан хэрэм үзэж дуусаад үдээс хойш өдрийг чөлөөтэй өнгөрөөж шоппинг хийж хотоор зугаалж болно.
Буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад метрогоор явна.
Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой морь, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон газрын ховор нандин амьтад байдаг 600 гаруй төрлийн 7000 гаруй амьтантай, 500 төрлийн 10 мянган далайн амьтантай хүрээлэнгээр зочилно. Дараа нь олон төрлийн далайн амьтадтай Бээжингийн хамгийн том акуариумд зочилж ховор төрлийн загаснуудыг дэргэдээс нь харах болно. Өдрийн хоолоо идээд 15:00 - 20:00 хооронд Бээжингийн усан паркт тоглож цагийг зугаатай өнгөрүүлэнэ.
Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Бээжин хотод шоппинг хийж, 17:00 цаг хүртэл чөлөөтэй өнгөрөөнө.
17:00 цагт онгоцны буудал руу хөдөлж 20:45 цагийн Бээжин - УБ чиглэлийн нислэгээр Улаанбаатар хотод 23:00 цагт газардсанаар аяллаа өндөрлөнө.
2,980,000₮ (Том хүн) | 2,280,000₮ (2+ нас – оргүй) | Үнэгүй (0-2 нас)+ нислэгийн такс
АНХААРАХ ЗҮЙЛС: Зочид буудалд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр төлнө. Тухайн үеийн
болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Давтагдашгүй хүчин
зүйлс, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж аяллын өдөр өөрчлөгдөх, цуцлагдсан
тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй. Жуулчин өөрийн буруугаас болж хөтөлбөр
оролцоогүй бол мөн төлбөрийг буцаахгүй. Чөлөөт өдөр ба хөтөлбөрт заагдаагүй үзвэр
үйлчилгээ болон хоол, тээврийн зардал хөтөлбөрийн үнэд багтаагүй болно.