15:30 цагт галт тэрэгний буудал дээр цуглаж бүртгэлээ хийлгэн 16:20 цагт Замын үүдийн чиглэлийн галт тэрэгнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.
07:20 цагт Замын үүдэд ирж галт тэрэгнээс бууж манай гэрээт хил гарах унаанд сууж Эрээн хот руу явна.
Эрээн хотод очоод өдрийн хоолоо идээд автобусаар Жининь хот руу хөдөлнө.
Жининь хотод Газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саунтай “Water world” алжаал тайлах амралтын цогцолборт амарч, 5 одтой цогцолбор, кино театр, бассейн, хүүхдийн усан парк, буфет хоол зэргээр үйлчлүүлэн оройн хоолоо зооглоод амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууж өрөөгөө хүлээлгэн өгнө.
Энэ өдөр Мини Аватар цогцолборт очин Шилэн гүүрний эксрим аялалд гарч амьтны хүрээлэн үзэх болно. Дараа нь Жининь хотын усан паркд тоглон цагийг зугаатай өнгөрүүлээд Хөх Хот руу хөдөлнө.
Хөх Хотын буудалдаа ирж амарцгаана. Оройг чөлөөтэй өнгөрөөх боломжтой.
Буудалдаа өглөөний цайгаа ууна.
Өвөрмонголын хамгийн том үндэсний музейг үзээд, шоппинг хийж, хотоор зугаалан цагийг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Орой нь Нао Бао паркаар зугаалаад буудалдаа ирж амарна.
Буудалдаа өглөөний цайгаа ууж өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хот руу хөдөлнө.
Эрээн хотоос хил гарах унаагаар Замын үүдэд ирээд 18:05 цагт Замын үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна.
Энэ өдөр галт тэргэнд хононо.
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
-Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
-Галт тэрэгний эсвэл онгоцны билет дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
-Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс, гар тээшний жинг 8 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
-Аяллын даатгалын хуудсыг цахим эсвэл хэвлэсэн байдлаар аяллын менежерээс авах;
-WeChat татаж аяллын групп чатанд орох;
-Хувийн эмийн сантай явах;
-Усан парктай аялалд явах бол усны хувцасаа бэлдэх,
-Цоожтой цүнх, чемодантай явах,
-Цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал, хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань) авч явах
-Хавтгай 2 шонтой розетканд зориулсан залгууртай явах,
-Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно.
АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:
-Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ үргэлж биедээ авч явах;
-Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
-Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
-Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
-Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
-БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
-Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдолд аяллын агентлаг аяллыг хэвийн цааш үргэлжлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг солих эрхтэйг анхаарна уу.