A R A V T T R A V E L
Mongolian Flag Монгол
English Flag English

Cruise travel

    Нүүр » Газраар болон онгоцоор
Duration of the Tour
10 өдөр 9 шөнө
Price
2,990,000₮
Country, city
Tour Start Date
  • 05 сарын 8, 13, 18, 23, 28
  • Өдөр 1
    • Өдөр

      Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 16:40 цагт 276-р гал тэргээр Замын-Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.

  • Өдөр 2
    • Өглөө

      07:20 цагт Замын Үүд хотод буугаад манай гэрээт хил гарах автобусанд сууна. Автобустайгаа цааш хөдлөн 09:00 цагт хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ. ( энэхүү цаг гаалийн ачааллаас хамааран хойшилж болохыг анхаарна уу).

    • Өдөр

      Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авч өдрийн хоолоо иднэ. 14:00 цагт автобусанд суун Бээжин руу явна.

    • Орой

      Бээжин хот дахь буудалдаа хононо.

  • Өдөр 3
    • Өглөө

      Өглөө буудлаас автобус биднийг ирж аваад Тяньжин боомт руу хөдөлцгөөнө. Тяньжин хотод ирээд өглөөний цайгаа ууна. / аялагчид өөрсдөө/

    • Өдөр

      Усан онгоцны зогсоол дээр очин бүртгэлээ хийлгэн усан онгоцондоо суух болно. Үүний дараа усан онгоцны 9 давхарт ресторанд үдийн цайгаа ууснаар бидний гайхалтай аялал эхлэх болно.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 4
    • Өглөө

      Өглөөний цайгаа /буфет/ уусны дараа гаднах тансаг тавцан дээрх усан санд сэлж, хязгааргүй зугаа цэнгэлийг эдлэх боломжтой. /Гаднах усан сан нь өвлийн улиралд ажиллахгүй/

    • Өдөр

      Усан онгоцон дээрх гоёмсог чимэглэсэн худалдааны төвд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартай брэндүүдээс сонголтоо хийн, тансаг, гоёмсог театрт оройн оргил үед гайхалтай энтертайнмент хөтөлбөрүүдийг үзэж, аяллын амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 5
    • Өглөө

      Өглөөний 08:00 цагт (Япон, Сасэбо арал) очих болно. Сасэбо хотод бууж эргийн аялал хийсний дараа усан онгоцондоо буцаж суун далайн аялалаа үргэлжлүүлнэ.

    • Өдөр

      15:00 цагт усан онгоц хөдлөнө. Усан онгоц хөдлөхөөс 1 цагийн өмнө усан онгоцондоо суусан байх. Усан онгоцон дээр аялалаа үргэлжлүүлнэ.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 6
    • Өглөө

      Өглөөний 08:00цагт / Өмнөд Солонгос, Чэжү арал/ очих болно. Чэжү хотод бууж эргийн аялал хийсний дараа усан онгоцондоо буцаж суун далайн аялалаа үргэлжлүүлнэ.

    • Өдөр

      16:00 цагт усан онгоц хөдөлнө. / Усан онгоц хөдлөхөөс 1 цагийн өмнө усан онгоцондоо суусан байх/

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 7
    • Өглөө

      Энэ өдөр далайн аяллын чөлөөт өдөр байх болно. Та аяллын хөлөг онгоцны тансаг байгууламжыг үзэж, тэнгис, тэнгэрийн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой.

    • Өдөр

      Та бүхэн тавцангийн сандал дээр өдрийн цайны цагийг зугаатай өнгөрөөж, оройдоо караокед дуулан, диско орж, кино театрт кино үзэх боломжтой. Та бүхэн сонирхолтой, баялаг үйл ажиллагааг хүссэнээрээ хослуулж болно.

    • Орой

      Оройн хоолондоо орсны дараа усан онгоцондоо амарна.

  • Өдөр 8
    • Өглөө

      Энэ өдөр бидний буцах өдөр тул өглөө эрт 08:00 цагт Тяньжин боомт дээр бууна.

    • Өдөр

      14:00 цагт унтлагын автобусандаа суун Эрээн хотын зүг хөдлөх болно.

    • Орой

      Эрээн хотын буудалд бууж амарна.

  • Өдөр 9
    • Өглөө

      Өглөөний цайны дараа чөлөөт хөтөлбөртэй.

    • Өдөр

      12:00 цагт зочид буудлаа хүлээлгэн өгөөд Замын-Үүдрүү хөдөлнө. Замын-Үүдээс 18:05 цагийн галт тэргэнд сууна.

    • Орой

      Галт тэргэндээ хононо.

  • Өдөр 10
    • Өглөө

      Өглөө 09:20 цагт Улаанбаатарт бууснаар аялал өндөрлөнө.

Package Price

Included in the tour

  • Аяллын хөтөч
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Тосох үйлчилгээ
  • Усан онгоцон дээрх үзвэр үйлчилгээ (тоглоомын төв, бассейн, театр, фитнес г.м)
  • 2 хүний тагттай өрөө
  • Улаанбаатар – Замын Үүд 2 талын галт тэрэгний тасалбар /купе/
  • Замын Үүд – Эрээн автобусны 2 талын тасалбар
  • Эрээн - Тяньжин унтлагын автобусны 2 талын тасалбар
  • Чежү болон Фукоука хотын өдрийн аялал

Not included in the tour

  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Солонгос, Японд буухдаа өдрийн хоолыг аялагч нар өөрсдөө төлнө
  • Зам зуурын хүнсээ аялагчид өөрсдөө авна
  • Усан онгоцон дээрх согтууруулах ундааны зүйлс
  • Усан онгоц дээрх дата сим
  • Өрөө үйлчилгээний төлбөр 720 юань / 5 хоногийн /
  • Японы хилээр нэвтрэх хураамж 1000 иен

Tour info

АЯЛАГЧ ТА АЯЛАЛД ГАРАХДАА:
-Гадаад паспортын бүрэн бүтэн байдал болон дор хаяж сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгах;
-Галт тэрэгний эсвэл онгоцны билет дээрх өөрийн мэдээллийг үнэн зөв байгаа эсэхийг шалгах;
-Онгоцоор аялах бол ачаа тээшний жинг 20 кг-ээс, гар тээшний жинг 8 кг-ээс хэтрүүлэхгүй байх;
-Аяллын даатгалын хуудсыг цахим эсвэл хэвлэсэн байдлаар аяллын менежерээс авах;
-WeChat татаж аяллын групп чатанд орох;
-Хувийн эмийн сантай явах;
-Усан парктай аялалд явах бол усны хувцасаа бэлдэх,
-Цоожтой цүнх, чемодантай явах,
-Цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал, хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань) авч явах

-Хавтгай 2 шонтой розетканд зориулсан залгууртай явах,
-Савх хэрэглэж чаддаггүй бол халбага, сэрээ авч явж болно.

АЯЛАГЧ ТА АЯЛЛЫН ҮЕЭР:
-Гадаад паспорт болон бусад үнэ бүхий эд зүйлсээ үргэлж биедээ авч явах;
-Группээс салж явах бол хөтчидөө үргэлж мэдэгдэх;
-Аяллын хөтчийн заавар, зөвөлгөөг хүндэтгэн дагаж, бусад аялагч нарын тав тухыг алдагдуулахгүй байх;
-Аяллын үеэр гарсан аливаа асуудлыг хөтөч болон аяллын менежерт яаралтай мэдэгдэх;
-Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх, угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэхийг шалгах;
-БНХАУ-ын хууль, дүрэм журмыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх;
-Цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдолд аяллын агентлаг аяллыг хэвийн цааш үргэлжлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг солих эрхтэйг анхаарна уу.

Gallery


Hainan Tour

8 days 7 nights
Price
2'990'000₮

Phu Quoc Tour

8 days 7 nights
Price
3,790,000₮

Jining travel

6 өдөр 5 шөнө
Price
890,000₮

Dubai travel

8 өдөр 7 шөнө
Price
5'190'000₮

Bali Tour

7 өдөр 6 шөнө
Price
3'050'000₮ + Flight Ticket

Zhangjiajie travel

10 өдөр 9 шөнө
Price
2'450'000₮

Nha Trang travel

8 өдөр 7 шөнө
Price
3,690,000₮

Beijing trip (with direct flights)

5 өдөр 4 шөнө
Price
2'980'000₮

Thailand travel

8 өдөр 7 шөнө
Price
4.390.000₮

Tokyo Tour

6 days 5 nights
Price
3,280,000₮ + Flight Ticket

Beijing trip (combined land and flight)

7 өдөр 6 шөнө
Price
2,390,000₮

Cruise travel

10 өдөр 9 шөнө
Price
2,990,000₮